АНУ-ын Байгалийн
Нөөцийг Хамгаалах Зөвлөл (NRDC)-ийн Уур амьсгал ба Цэвэр эрчим хүч хөтөлбөрөөс гаргасан агаарын бохирдлын
талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Агаарын бохирдол гэж
юу вэ?
Агаарын бохирдол гэдэг нь хүний эрүүл мэндэд болон дэлхийд хортой
бохирдуулагч агаарт ялгарахыг хэлнэ.
Агаарын бохирдол юу үүсгэдэг вэ?
“Ихэнх агаарын бохирдол нь энергийн хэрэглээ болон үйлдвэрлэлээс үүсдэг”
гэж Жон Валке (John Walke, Байгалийн нөөцийг хамгаалах зөвлөлийн Цаг уур-Цэвэр
эрчим хүч хөтөлбөр, Цэвэр агаар төслийн захирал) хэлсэн байдаг. Ямарваа шатах
материал нь шатах үедээ хийнүүд болон химийн бодисуудыг агаарт гаргаж байдаг.
Ялангуяа хор хөнөөлтэй эргэх холбоонд орж, агаарын бохирдол нь зөвхөн уур
амьсгалд нөлөөлөөд зогсохгүй бүр дордуулдаг байна. “Нүүрстөрөгчийн давхар исэл
болон метаны хийн агаарын бохирдлын хэлбэрүүд нь дэлхийн агаарын температурыг
нэмэгдүүлдэг” гэж Валке мөн бичсэн байна. “Агаарын бохирдлын өөр нэг хэлбэр нь
халалт нэмэгдсэнээр агаар мууддаг: цаг агаар дулаан үед хэт ягаан туяаны цацраг
ихсэж манангийн хэлбэрүүд үүсгэнэ”. Уур амьсгалын өөрчлөлт мөн мөөгөнцөр (цаг
агаарын эрс тэс нөхцөл, үерийн улмаас үүснэ), тоос (удаан үргэлжлэх тоосорхог
улирал нь ихээхэн тоос үүсгэнэ) зэрэг харшлын-агаар бохирдуулагчийг өсгөнө.
Агаарын бохирдлын нөлөө
Манан ба тоос
Энэ хоёр нь агаарын бохирдлын хамгийн их тархсан
хэлбэр. Манан буюу “газрын гадаргын түвшний озон” гэж нэрлэгдэх бохирдол нь шатаж буй түлшнээс ялгарч буй бодис нарны
гэрэлтэй харилцан үйлчилэх үед тохиолдоно. Тоос буюу “нарийн тоосонцор” нь
хими, хөрс, утаа, шороо болон харшил үүсгэгч маш жижиг хэсгүүдээс бүрдэж хий
болон хатуу төлөвөөр агаарт гардаг. АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах
агентлаг (USAEPA) -ийн Цэвэр агаарын тухай тогтоолын энгийн гарын авлагад
“АНУ-ын олон газарт, агаарын бохирдол нь
бидний харж буй зүйлийн зай болон харагдах байдлыг 70 хувь бууруулдаг”
гэж тэмдэглэсэн байна. Манан болон тоосонцорын эх үүсвэр нь ижилхэн. Хоёул
суудлын болон ачааны тэрэг, үйлвэр, цахилгаан станц, шатаах зуух, мөн нүүрс,
хий, болон байгалийн хий зэрэг шатах материал шатаагч ямар ч хөдөлгүүрүүдээс
үүснэ. Агаар дахь хамгийн жижиг хэсгүүд буюу тортог нь хий болон хатуу аль ч
хэлбэрээр байсан маш аюултай. Учир нь эдгээр жижиг хэсгүүд уушиг болон цусанд
шингэж, бронхитыг хөдөлгөх, зүрхний шигдээс хүргэх, нас баралтыг түргэтгэх ч
нөлөө үзүүлнэ.
Утаа нь нүд болон хоолойг
цочроож мөн гадна орчинд ажилладаг болон дасгал хийдэг хүмүүс, ахмадууд,
хүүхдүүдийн уушгийг гэмтээж байдаг. Энэ нь астма болон харшилтай хүмүүст бүр ч
муугаар нөлөөлнө. Эдгээр агаар бохирдуулагчид хууч өвчтэй хүмүүсийн шинж
тэмдгийг улам эрчимжүүлж, багтраа өвчинд хүргэж болно.
Аюултай агаар бохирдуулагчид
Эдгээр нь бага хэмжээтэй
ч үхлийн аюултай эсвэл эрүүл мэндэд ноцтой эрсдэлтэй бохирдуулагчид юм. Бараг
200 бохирдуулагчид нь хуулиар зохицуулагддаг.
Зарим хамгийн их тархалттай нь мөнгөн ус, хар тугалга, диоксин ба
бензол. Эдгээр нь ихэвчлэн хий эсвэл нүүрс шатаах, аливаа шаталт, болон бензин
агаарт уурших үед ялгарна гэж Валке мөн хэлжээ. Хүрээлэн буй орчныг хамгаалах
агентлаг (USAEPA) бензинийг хорт хавдар үүсгэгч төрөлд ангилсан. Энэ нь богино
хугацаанд нүд, арьсыг цочролд оруулж, урт хугацаанд цусны эмгэгд хүргэнэ. Диоксин
нь ихэвчлэн хоол хүнсэнд байдаг ч мөн агаарт бага хэмжээгээр агуулагдаж, богино
хугацаанд элгэнд нөлөөлж, мөн дархлаа, мэдрэл, дотоод шүүрлийн систем, нөхөн
үржихүйн үйл ажиллагааг гэмтээнэ. Их хэмжээтэй хар тугалга хүүхдийн тархи,
бөөрийг аюулд оруулдаг бол бага хэмжээтэй нь хүүхдийн IQ, сурах чадамжинд
нөлөөлнө. Мөнгөн ус хүний төв мэдрэлийн системд нөлөөлнө.
Полицикл үнэрт
нүүрсустөрөгчид буюу PAHs (Polycyclic aromatic hydrocarbons) тээврийн
хэрэгслийн яндангийн утаа, хээрийн түймрээс гардаг аюултай нэгдлүүд юм. Их
хэмжээний Полицикл үнэрт нүүрсустөрөгчид нүд болон уушигны цочрол, цус болон
элэгний асуудал, мөн хорт хавдарт ч хүргэнэ. Сүүлийн үеийн нэгэн судалгаанд,
Жирэмслэлтийнхээ үед PAHs их өртсөн эхийн хүүхэд тархины сэтгэхүйн хурд удаан,
Анхаарал Хомсдолын хэт идэвхижлийн эмгэг (AHDH-Attention deficit hyperactivity
disorder)-ийн шинж тэмдгүүд илэрсэн байна.
Хүлэмжийн хийнүүд
Дэлхийн халалтыг агаар мандалд хуримтлуулсанаар хүлэмжийн хий дэлхийн
дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хүргэж байна: далайн түвшин нэмэгдэлт, эрс
тэс уур амьсгал, халалтаас үүдэлтэй нас баралт, хачиг гэх мэт амьтдаар дамжих
халдварт өвчний ихсэлт. Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагийн 2014 оны
судалгаагаар АНУ-ын хүлэмжийн хийн нийт ялгаруулалтын 81 хувь нь нүүрстөрөгчийн
давхар исэл байдаг бол 11 хувь нь метаны хийгээс үүдэлтэй байна гэж гарчээ.
“Нүүрстөрөгчийн давхар исэл түлшний шаталтаас гардаг бол метаны хий газрын тос,
байгалийн хий олборлох явцад их хэмжээгээр ялгарах гэх мэтээр байгаль болон
үйлвэрээс гарч байдаг” хэмээн Валке бичсэн. “Бид маш их хэмжээтэй
нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг ч метаны хий илүү хүчтэй, маш их хор
хөнөөлтэй байна”. Хүлэмжийн хийн өөр нэгэн төрөл болох Гидрофторт устөрөгч (hydrofluorocarbons-HFCs)
нь нүүрстөрөгчийн давхар ислээс дулааныг хуримтлуулах чадвар хэдэн мянга дахин
илүү. 2016 оны 10 сард 140 гаруй орон эдгээр химийн нэгдлүүдийг агаар
цэвэршүүлэгч, хөргөгч зэрэгт хэрэглэх хэрэглээг буруулах тал дээр зөвшилцөлд
хүрсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам ногоон хувилбарыг хайсаар байна. Дэвид
Донижер (David Doniger, Байгалийн нөөцийн хамгаалах зөвлөлийн Уур амьсгал –
Цэвэр энергийн хөтөлбөрийн ахмад стратегич захирал) “Байгалийн нөөцийг
хамгаалах зөвлөл, HFCs-ийг үе шаттай бууруулах нь ойрын 35 жилд 80 тэрбумаас ч
илүү нүүрстөрөгчийн давхар исэлээс сэргийлж чадна гэж тооцоолж байна” гэж
бичжээ.
Тоосонцор ба Мөөгөнцөр
Агаарт цацагдсан мод,
үндэс, зүлэг зэргээс үүсдэг мөөгөнцөр болон харшил үүсгэгч нар нь уур амьсгалын
өөрчлөлтөөр улам ихэсдэг бөгөөд эрүүл мэндэд аюултай. Энэ нь засгийн газраар
зохицуулагддаггүй, хүний үйл ажиллагаатай бага холбогддог боловч үүнийг агаарын
бохирдолд тооцдог. “Гэр, сургууль, бизнесийн байгууллагууд усанд автах үед
мөөгөнцөр ургаж, харшил үүсгэгч-агаар бохирдуулагчийг бий болгодог” гэж Новлтон
(Knowlton) хэлсэн байна. Мөөгөнцөрт өртөх нь астма болон харшилтай болох
эрсдэлтэй, мөн зарим мөөгөнцөрүүд хүний амьсгалд аюултай байдаг.
Тоосны харшил нь уур амьсгалын
өөрчлөлтөөс болж нэмэгдэж байна. Лаборатор болон хээрийн судалгаагаар
нүүрстөрөгчийн давхар ислийн тоос үйлдвэрлэгч ургамал – ялангуяа рагвийд (Ragweed)
– ихээхэн ургаж байна гэж харуулж байгаа бөгөөд том ургах тусам илүү их тоос
ялгаруулж байна гэж Новлтон (Knowlton) тэмдэглэсэн. “Уур амьсгалын өөрчлөлт тоосжилтын
улирлыг уртасгаж, зарим судалгаагаар Рагвеед тоос нь өөрөө магадгүй нэлээд
хүчтэй харшил үүсгэгч болж байна гэж харуулж байна”. Ингэснээр хүмүүсийн хамар
шуухтнах, халуурах, нүд загатнах болон бусад шинжээр зовиур үүснэ.
Агаарын бохирдлыг бууруулахад хэрхэн туслах вэ?
Бага бензин шатаах тусам бид агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн
хортой нөлөөг бууруулна гэж Валке дурдсан. Тээврийн хэрэгслийн тал дээр сайн
сонголт хийх хэрэгтэй. Боломжтой бол алх, дугуй уна эсвэл нийтийн тээвэрт суу.
Машин жолоодох бол нэг галлон бензинээр хол явах машин эсвэл электрон машин
сонго. Эрчим хүчний үйлчилгээ үзүүлэгч байгууллагынхаа талаар судалж бас болно:
та цахилгаан эрчим хүчээ салхи эсвэл нарнаас бас хангаж болох юм. Орон нутгаас
хоолоо авдаг байх нь улс даяар явах онгоц машины түлшний шаталтыг бууруулна.
“Мөн хамгийн чухал нь цэвэр агаар, цэвэр ус шаардаж, уур амьсгалын өөрчлөлтийн
талаар хариуцлагатай алхам хийж буй удирдагчидыг дэмжих” гэж Валке хэлсэн
байна.
Эрүүл мэндээ хэрхэн
хамгаалах вэ?
·
Бохирдлын түвшин өндөр байгааг сонин
дээрээс харах болон цаг агаарын мэдээгээр сонсох юм бол хүүхдээ гадаа гаргах
болон гадуур алхах цагаа хязгаарлах хэрэгтэй. Ерөнхийдөө Озоны түвшин өглөөгүүр
бага байх хандлагатай байдаг.
·
Гадаа дасгал хийх үедээ хөдөлгөөн ихтэй
замаас чадах чинээгээрээ хол байх хэрэгтэй
·
Хэрвээ агаарын чанар муу байвал цонхоо
хаагаад гэртээ байх хэрэгтэй
·
Нарнаас хамгаалах тос түрх. Хэт ягаан
туяа нимгэн озоны давхаргыг нэвтэлбэл энэ нь таны арьсыг гэмтээж, арьсны хорт
хавдар үүсгэнэ.
Мэдээг бэлтгэсэн: Э.Одбаатар (MSc)
(Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний дэд
ажилтан)
Эх сурвалж:
https://www.nrdc.org/stories/air-pollution-everything-you-need-know#sec1