ЭНЭТХЭГ УЛСЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ /ITEC/ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ШИЛЖИЛТИЙН ЗАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Энэтхэгийн засгийн газрын Техник эдийн засгийн
хамтын ажиллагааны /ITEC/ хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг
улсын Бопал хотын Техникийн Багш, Сургалт Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс /NITTTR/ зохион
байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийг
сааруулах, дасан зохицох шилжилтийн замыг хөгжүүлэх” сургалтанд ШУА-ын
Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний
ажилтан, доктор А.Саруулзаяа амжилттай хамрагдав.
Техникийн Багш, Сургалт
Судалгааны Үндэсний Хүрээлэн /NITTTR/ уг сургалтыг 2019
оны
10 сарын 14-өөс 25-н хүрлэх 14 хоногийн хугацаанд зохион байгуулав. Тус хүрээлэнгийн уур амьсгалын
өөрчлөлт, ногоон маркетинг, загварчлал, хүрээлэн буй орчны эдийн засгийн
чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн, судлаач, профессорууд удирдуулсан танхимын лекци болон загвар
хөгжүүлэх практик хичээлүүдээс бүрдсэн. Сургалтанд нийт 15 /Шриланк, Элсавадор,
Колумб, Монгол, Армен, Египт, Нигер, Зaмби,
Бутан, Ботсвана, Гана, Этиоп гэх мэт/ орны уур амьсгалын өөрчлөлт, байгаль
орчины чиглэлээр ажилладаг мэргэжлийн эрдэмтэн судлаач, багш, яамны
мэргэжилтнүүд хамрагдав. Сургалтанд оролцогчид бүгд өөрийн орны талаар товч
танилцуулга, судалгааны ажлаар илтгэл хэлэлцүүлэв.
Сургалтын эхний 7 хоногт дэлхийн улс орнуудын
нийгэм эдийн засаг, байгаль орчны нөхцөл байдлаас үүдсэн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн /CO2, CH4/ ялгаруулалт, түүнийг сааруулах арга технолог, дасан
зохицох стратегийн зорилтын талаарх ойлголтыг танхимын лекцийн хүрээнд өгсөн
бөгөөд биохийн ферм, хүлэмжийн хийг сааруулах арга технологи ашигласан
тариалангийн талбай, хээрийн аялал зохион байгуулав. Харин сүүлийн 7 хоногт Япон
улсын Киотогийн Их Сургуулиас гаргасан Narrative
Scenario Development, Extended Snapshot Tool статик загварчлал дээр сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд өөрийн улс орны жишээн дээр
2000-2030, 200-2050 он хүртлэх хүлэмжийн хийн ялгаруулалтыг загварчлах практик
сургалт хийсэн. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа хүлэмжийн хийн
ялгаруулалтын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг судлаач, мэргэжилтнүүдийн
хувьд маш үр дүнтэй сургалт боллоо.
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
Бусад мэдээлэл