ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Усны болон экологийн асуудлын хүрээлэнтэй эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
2018 оны 05-р сарын 28-ны өдөр ГГХ-ийн захирал Др.Д.Баттогтох, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн
нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, ГГХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн
дарга Др.А.Хауленбек, Цэвдэг судлалын салбарын дарга Др.А.Дашцэрэн, Усны нөөц
ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Др.С.Чинзориг нар ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Усны болон экологийн асуудлын хүрээлэнгийн
захирал Проф.Александр В.Пузанов мөн Барнаулын Их
сургуулийн зочин багш Др.Д.Нямаа нарыг хүлээн авч уулзаж цаашдын эрдэм
шинжилгээ, хамтарсан судалгааны талаар санал солилцов.
Энэхүү уулзалтын төгсгөлд ГГХ нь ОХУ-ын ШУА-ийн
Сибирийн салбарын Усны болон экологийн асуудлын хүрээлэнтэй эрдэм шинжилгээний
хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Хоёр орны эрдэмтдийн олон жилийн уламжлалт шинжлэх ухааны холбоо харилцааг
улам боловсронгуй болгон өргөжүүлэхийн тулд хоёр хүрээлэн нь шинжлэх ухааны
салбаруудын харилцан сонирхсон асуудлаар хамтарсан судалгааны ажлыг зохион
байгуулахаар тохиролцов. Үүнд:
1) суурь судалгааны чиглэлээр:
·
усны нөөцийг судлах (үүсэл, хяналт, ашиглалт),
·
байгаль орчныг хамгаалах талаар шинжлэх ухааны үндэслэл, хүний хүчин зүйл,
уур амьсгалын өөрчлөлтийг харгалзан байгаль орчны оновчтой менежментийг
боловсруулах
2) хавсарга судалгааны чиглэлээр:
·
хүн амыг шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай ундны усаар хангах төслүүдийг
боловсруулах,
·
байгалийг зөв зохистой ашиглах,
бүтээмжийн хүчин чадлыг бий болгох, оновчтой хуваарилах схемийг хөгжүүлэх,
· эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр, түүний дотор амралт, аялал жуулчлалыг
хөгжлүүлэх шинжлэх ухааны үндэстэй хөтөлбөрүүдийг боловсруулах, цөлжилт, бэлчээрийн доройтлын
талаар судалгаа шинжилгээний ажил хийх


Бусад мэдээлэл