Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОУАЭА-ийн Ази-Номхон далайн бүсийн RAS7030 төслийн хаалтын хурал зохион байгуулагдлаа
ОУАЭА-ийн Ази-Номхон далайн бүсийн RAS7030 төслийн хаалтын хурал зохион байгуулагдлаа

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) цөмийн технологийг энх тайван, хөгжил дэвшлийн төлөө ашиглах ажлын хүрээнд усны изотопын бүтцийг судлах аргачлал боловсруулж гишүүн орнуудад хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан 1988 оноос Монголын хуурай, гандуу бүс нутгийн ус хомс газруудад судалгаа явуулах, изотопын аргаар усны хөдөлгөөн, нас, тэжээмжийг тогтооход оролцох Монголын хүсэлтийг хүлээн авч усны нөөцийн менежментийг боловсронгуй болгоход хамтран ажиллах болсон юм.
ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн нь ОУАЭА-тай 2016-2019 оны хооронд хамтран хэрэгжүүлсэн RAS7030 “Гүний газрын доорх усны нөөцийн тогтвортой менежментэд изотопын техник ашиглах замаар үнэлэх ньтөслийн хаалтын хурал 2019 оны 9-р сарын 23-аас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Тус төслийн хаалтын хуралд ОУАЭА-ийн төлөөлөгчид болон азийн 16 орноос эрдэмтэн, судлаачид ирж өөрийн оронд тулгамдаж буй усны нөөцийн асуудлыг изотопын техник ашиглах замаар судалсан үр дүнг хэлэлцүүлж, усны нөөцийн тогтвортой менежментийг хэрхэн сайжруулах талаар гишүүн орны төлөөлөгчид санал солилцлоо. 






















ОУАЭА-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн дүнгээс харахад газрын доорх усны ашиглалтын нөөц (ашиглах хэмжээ)-ийг тухайн ордын усны нас, тэжээмжийн хэмжээнээс нь хамааруулан тогтоох нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл харьцангуй “залуу” устай, нөхөн сэргэх хугацаа богинотой Туул голын аллювийн хурдас дахь газрын доорх усыг тэжээмжийн хэмжээнд нь баланслаж хэрэглэвэл байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр тогтвортойгоор Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдэж болохоор байна. Харин манай орны говийн бүсийн уст давхаргууд тэжээмж бараг байхгүй, нэн ядуу “эртний” ус учраас экосистемийн хувьд дээрх томоохон уурхай, аж үйлдвэрийн төвийг усаар хангаж чадахгүй. Харин жилд 1 мм-ийн тэжээмжтэй энэ бүс нутгийн газрын доорх усыг Монголын соёлыг өдий хүртэл тээж яваа манай орны эдийн засгийн суурь салбар болсон бэлчээрийн мал аж ахуй, аймгийн төв, шинэ, хуучин суурин газар, мөн зэрлэг ан амьтдыг усаар хангах боломжтой юм. Өөрөөр хэлбэл бага гүний ганцаарчилсан худгийн системээр хэрэглэгчдийг хангах боломж бий гэсэн үр дүн тус төслөөс гарсан байна.
























Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө