БНХАУ-ИЙН ӨВӨРМОНГОЛЫН ТОНГЛИО АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ЭКОЛОГИЙН ЭМЗЭГ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОВ.
Орон зайн ялгаатай хэмжээсд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратегийг
тодорхойлох экологийн эмзэг байдлын үнэлгээ /Ecological vulnerability
assessment for adaptation strategy formulation at different spatial scales in western Mongolia and
China/ сэдэвт хуралд оролцлоо.
Хуралд оролцсон
бүрэлдэхүүн:
·
ШУА-ийн
ГГХ-ийн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор М.Алтанбагана
·
ШУА-ийн
ГГХ-ийн Нийгэм эдийн засгийн салбарын ЭШДадА Б.Хэрлэнбаяр
Хурал Өвөрмонголын Хорчин
аймгийн Тонглиа хотоос холгүй Ганзага хотод 2018 оны 7 сарын 6-наас 7 сарын
8-ны өдрүүдэд нийт 3 өдөр үргэлжилсэн.

2018.07.06 Хурлын эхний өдөр Тонглиа аймгийн
таримал ойтой танилцахын өмнө
Өмнө нь тал хээр байсан Хорчин аймагт хүний үйл ажиллагааны улмаас цөлжилт
газар авч байсныг 2001 оноос эхлэн жил бүр ойролцоогоор 200 га газарт мод тарьж,
цөлжсөн газар нутгийг нөхөн сэргээж түүнийхээ үр шимийг нутгийн иргэд хүртэж
байгаа туршлагыг Монгол, Хятад, Японы байгууллагуудад танилцуулах, экологийн эмзэг
байдлаа бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга замыг хэлэлцэн,
харилцан туршлага солилцох нь хурлын зорилго байлаа.

Green
network-ийн ажлыг эхлүүлсэн Японы Кэйо их сургуулийн профессор. Вангли Яан: 2001
онд ажил эхлэхийн өмнөх уг газрын фото зургийг харуулж байна.

2018.07.06-ны өнөөгийн зураг ба 2001 оны мод тарьж эхлэхийн өмнөх зураг

2018.07.07 Хурлын 2 дахь өдөр Монголоос очсон баг,
илтгэлийн дараа
Хурлын 2 дахь өдөр хурлыг зохион байгуулж байгаа байгууллага болон оролцогч
байгууллагад өөрийн орны экологийн эмзэг байдлын үнэлгээ болон үүнд хэрхэн
дасан зохиоцох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа талаар илтгэл тавилаа. Энд Газарзүй,
геоэкологийн хүрээлэнгийн нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын эрдэм
шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Хэрлэнбаяр “Говь-Алтай, Ховд аймгийн экологийн эмзэг
байдлын үнэлгээ” сэдвээр судалгааны илтгэл
танилцууллаа.
2017.07.08 хурлын 3 дахь өдөр Green
network-ийн захирал Китаура хэрхэн харганыг тарьсан туршлага болон тэжээл бэлтгэх
аргаас Монголын төлөөлөлд танилцуулж байна.
Цаашид экологийн эмзэг байдал өндөр
аймаг, сумдад дээрх туршлагыг нэвтрүүлэх ялангуяа Говь-Алтай, Ховд аймгуудын зарим суманд
байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалаад байгалийн хадлан тэжээл бэлтгэх боломж
хомс байдаг тул харганыг тарималжуулан гар тэжээл бэлтгэн ашиглах нь малын зүй
бус хорогдлыг бууруулах нэг арга зам байна. Харгана тарихад ус бага шаардаг
ургах чадвар өндөртэй, агаараас азотыг хөрсөнд шингээдэг, үрээр нь тарихад
ургалт нь 70-80% байдаг давуу талтай. Элсний нүүдэл, хөрсний элэгдлийг
хязгаарлах, малын тэжээл хийхэд тарималжуулж ашиглах нь Монголын хувьд
тохиромжтой юм байна.
Мөн Говь-Алтай, Ховд аймгийн экологийн эмзэг
байдлын үнэлгээний үр дүнг малын зүй бус хорогдлыг урьдчилан тооцоолох ARIMA&SVM
загварын
тооцоолын үр дүнтэй харьцуулан судалгааны ажилдаа тусгахаар боллоо.
Бусад мэдээлэл