Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТАЙВАНИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА болон "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА НОГООН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ
ТАЙВАНИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА болон "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА НОГООН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ






















         Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох нь  2018 оны 10 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Тайванийн Тайжунг (Taichung) болон Жиаеи (Chiayi) хотод тус тус ажиллаа. Томилолтын хүрээнд Тайванийн Тайжунь хотод зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжил ба Ногоон технологи” /International conference on Sustainable development and Green technology/ олон улсын хуралд зочин илтгэгчээр оролцон “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030: Аж үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадвар ба бодлого” /Mongolian’s Sustainable development Vision 2030: Competitiveness of the industrial sector and policy/ илтгэлийн танилцууллаа. Мөн түүнчлэн, ШУА-ийн ГГХ-ийн үйл ажиллагааг бусад оролцогч нарт танилцуулан, тогтвортой хөгжлийн шинжлэх ухаан, инноваци технологи, тогтвортой байдлын инженерчлэл, аж үйлдвэрлэл, материал технологи, шинжлэх ухааны талаар мэдээлэл солилцон ижил төрлийн их дээд сургууль, хүрээлэнтэй цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг бий болголоо.
















      






        Тухайлбал, Тогтвортой хөгжил, ногоон технологийн хэрэгжүүлэгч Тайванийн шилдэг 10-н сургуулийн нэг болох Нанхуа Их сургуулийн Ерөнхийлөгч болон бусад салбар сургуулийн удирдлагуудтай уулзан цаашид энэ чиглэлд хүний нөөц бэлтгэх, хамтарсан судалгааг эхлүүлэхээр тогтлоо.
















            






         Тайванийн Тайжунь хотын үйлдвэрлэлийн бүсэд байрлах ногоон технологи, инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “ACE Geosynthetic” компанийн “Gold –Joint Eco Engineering  Demonstration Park”-д зочлон ногоон байгууламж, инженерчлэлийн талаар санал солилцон, туршлага судаллаа. Мөн тус хотод байрлах экологид ээлтэй “City bear” өрхийн фермийн аж ахуйтай танилцан. Монгол улсад өрхийн хэмжээнд тогтвортой хөгжил, ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн талаар туршлага судлан танилцлаа.  














             



       Томилолтын хүрээнд Тайванийн Нанхуа Их сургууль, “ACE Geosynthetic” компани болон ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн хамтран “Win-Win” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр тогтлоо. Энэ хүрээнд гурвалсан санамж бичгийг ойрын хугацаанд байгуулж ажиллахаар тогтлоо. Уг хөтөлбөрийн хүрээнд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгээс залуу судлаач нарыг Нанхуа Их сургуулийн магистрын хөтөлбөрийн хүрээнд сургах, Нанхуа Их сургууль тухайн оюутан, судлаачдын тэтгэлгийг бүрэн хариуцах, “ACE Geosynthetic” компани урт хугацаанд тогтмол цалинтайгаар судлаач, оюутныг ажиллуулж, технологи хөгжүүлэлт инженерчлэл чиглэлээр сургах, харин хөтөлбөрт хамрагдсан оюутан, судлаач суралцаж дууссаны дараа тухайн компанийн ногоон технологийг Монголд нэвтрүүлэх үүрэг хариуцлагыг хүлээх гэсэн үндсэн агуулгын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллахаар тогтлоо.  


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө