“Эрдэм шинжилгээний ажил, түүнийг хэрхэн хийдэг вэ?” сэдвийн хүрээнд танин мэдэхүйн хичээлийг амжилттай зохион байгууллаа.
Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Газрын харилцааны ажилтны өдрийг угтан ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбарын хамт олон Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Экологийн ангийн оюутнуудад “Эрдэм шинжилгээний ажил, түүнийг хэрхэн хийдэг вэ?” сэдвийн хүрээнд танин мэдэхүйн хичээлийг амжилттай зохион байгууллаа.
Тус хичээлийн хүрээнд эрдэм шинжилгээний ажлын үндсэн ойлголт, судалгааны арга зүй, судалгааг хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэх талаар мөн салбарын хэмжээнд хийгдсэн судалгааны ажлын зарим үр дүнг танилцуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариулж, харилцан мэдлэг, туршлага солилцсон нь энэхүү арга хэмжээний онцлог байв.


Бусад мэдээлэл