Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ИНТЕГРАЦИД МОНГОЛ УЛС, ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО БА ОРОЛЦОО, БОЛОМЖ
ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ИНТЕГРАЦИД МОНГОЛ УЛС, ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО БА ОРОЛЦОО, БОЛОМЖ

“Зүүн хойд азийн эдийн засгийн интеграцид Монгол Улс, Дорнод аймгийн хөгжлийн бодлого ба оролцоо, боломж”


Сэдэвт бодлого боловсруулагч, эрдэмтэн судлаач нарын хамтарсан Олон улсын хурлыг Чойбалсан хотноо зохион байгууллаа.


“Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид Монгол улс, Дорнод аймгийн хөгжлийн бодлого ба оролцоо, боломж”  сэдэвт бодлого боловсруулагч, эрдэмтэн судлаач нарын хамтарсан олон улсын хурал Монгол Улсын Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотод 2018 оны 09 сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хурлыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн, ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Бүсчилсэн хөгжлийн бодлогын судалгааны төв хамтран зохион байгууллаа.

Хурлын үндсэн зорилго нь Монгол Улсын Зүүн бүс, Дорнод аймгийн хөгжлийн хэтийн зорилт, хөгжлийн төлөвлөлтийг Зүүнхойд Азийн эдийн засгийн интеграци, түүний өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагатай уялдуулах, харилцан мэдээлэл солилцож, цаашдын хөгжлийн гарц, шийдэл хүлээгдэж буй сорилтын талаар санал солилцох оршино. Тус хуралд зохион байгуулагч байгууллагуудаас гадна БНХАУ-ын Лиаонин мужийн Нийгмийн шинжлэх ухааны академи, НҮБ-ийн Их түмэн санаачлага (GTI),  Дорнод аймгийн Баянтүмэн “Төмөрзам”, Монгол бүсийн төрийн өмчид “Дорнод их сургууль”, “Монгол өрх торлог” эко-фарм загвар аж ахуй (Innovation start-up) төлөөлөл оролцлоо. 
























                                                                                                      2018.09.11 Хуралд оролцогчид


Тус хуралд Олон Улсын байгууллага, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын Лиаонин мужийн Нийгмийн шинжлэх ухааны академиас нийт 9 эрдэмтэн, судлаач нар илтгэл танилцуулсанаас Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн захирал доктор Д.Баттогтох “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого: Монголын зүүн бүс дэх аж үйлдвэржилтийн төлөвлөлт болон зураглал” сэдвээр, тус хүрээлэнгийн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын дарга доктор, дэд профессор М.Алтанбагана “Дорнод аймгийн хөгжлийн бодлогыг Зүүнхойд Азийн эдийн засгийн интеграцитай уялдуулсан байдал ба Хөгжлийн бодлогын асуудал” сэдвээр, тус салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Хэрлэнбаяр “Монголын Зүүн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн Гео-орон зайн анализ ба Эдийн засгийн коридор” сэдвээр, Япон дахь Зүүнхойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Мимура Мицухиро “Зүүнхойд Азийн эдийн засгийн харилцан хамаарал ба интергаци” сэдвээр, Их Түмэн санаачлага (GTI)-ын албаны захирал Б.Төгөлдөр “Их Түмэн санаачлагын хөгжлийн хэтийн төлөв, Зүүнхойд Азийн интеграцлалд гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдвээр, БХБЯ-ын Барилгын хөгжлийн төвийн Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Давааням “Зүүнхойд Азийн эдийн засгийн интеграцид Монгол Улсын оролцоо, үүрэг роль” сэдвээр, Дорнод аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон “Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдвээр, Зүүнхойд Азийн байгаль орчин, ХАА-н судалгааны төвийн захирал, Дорнод аймгийн Засаг даргын шинжлэх ухааны зөвлөх, малчин Л.Лхагвасүрэн ““Монгол өрх торлог” эко-царм загвар аж ахуй (Innovation start-up)сэдвээр тус тус судалгааны илтгэл танилцууллаа.


 






















                                                   

                                      ШУА, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал доктор Д.Баттогтох 




























                                     

       ШУА, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын дарга доктор М.Алтанбагана 

























                                 

       Япон улс дахь Зүүнхойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Мимура Мицухиро

























                                                               

       Их түмэн санаачлага (GIT)-ын Ажлын албаны захирал Б.Төгөлдөр
























                         

    Дорнод аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон

























                                       

       Хятадын Нийгмийн шинжлэх ухааны Лиаонингийн академийн захирал Хан Хонг

























             

    БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвийн Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Давааням


































 

     

   Зүүнхойд Азийн байгаль орчин, ХАА-н судалгааны төвийн захирал, Дорнод аймгийн Засаг даргын шинжлэх ухааны зөвлөх, малчин Л.Лхагвасүрэн


























  ШУА, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Хэрлэнбаяр.


Хуралд оролцсон зочид, төлөөлөгчид Боловсрол, шинжлэх ухааны салбараас төлөөлөл болгон “Дорнод их сургууль”, Зам, тээврийн салбараас төлөөлөл болгон Баянтүмэнгийн төмөр зам, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл болгон “Монгол өрх торлог” эко-фармын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.


БАЯНТҮМЭН “ТӨМӨРЗАМ” 






















МОНГОЛ УЛСЫН ЗҮҮН БҮСИЙН ТӨРИЙН ӨМЧИД “ДОРНОД ИХ СУРГУУЛЬ”











































“МОНГОЛ ӨРХ ТОРЛОГ” ЭКО-ФАРМ ЗАГВАР АЖ АХУЙ (INNOVATION START-UP)












Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө