Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛАМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ”  ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛАМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

 

“хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи”

олон улсын бага хуралАМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

international conference on environmental science and technology

ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн нь 2017 оны 10-р сарын 27-29-нд “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын бага хурлыг Байгаль орчны менежмент, бодлого,  Экологи ба экосистемийн менежмент, Хүрээлэн буй орчны төлөв байдал, өөрчлөлт, Хүрээлэн буй орчны загварчлал, Хүрээлэн буй орчны хэмжилтийн арга, аргачлал, Ойн хомсдол болон хүлэмжийн хийн ялгарал, Экологийн доройтол ба Хүний эрүүл мэнд, Байгаль орчны боловсрол, Усны судалгаа ба технологи, Нөхөн сэргээлт, хянах арга технологи, Ногоон энерги ба тогтвортой хөгжил гэсэн сэдвүүдийн хүрээндамжилттай зохион байгууллаа.

Энэ жил Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн тухайд Монгол улсын шинжлэх ухааны анхны төв байгууллага болох Судар бичгийн хүрээлэнд орчин цагийн Газарзүйн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 90 жил, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 55 жил, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 20 жил, түүнчлэн Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч Газарзүйч, Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Ш.Цэгмид агсны 95 жил, Цэвдэг судлаач, Төрийн соёрхолт Н.Лонжид агсны 95 жил, Нуур судлаач, газарзүйч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн З.Цэрэнсодном агсны 90 жилийн түүхт онжилүүд давхцаж байгаагаараа онцлог жил болж байгаа юм.

Тус бага хуралд БНХАУ, ОХУ, Буриад, Герман, Япон, БНСУ, Канад, ӨМӨЗО, Польшзэрэг гадаадын 9 орны 60 гаруй төлөөлөгчид, Монгол улсын их, дээд сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаач, багш нараас гадна НББСШУБХ, БСШУСЯ, БОАЖЯ, ШУА, МҮХАҮТ-ийн удирдлага, төлөөллүүд бүхий нийт 300 гаруй төлөөлөгчид оролцов.

Уголон улсын бага хуралд хүрээлэн буй орчин, байгалийн нөөц, нийгэм, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, эрдэмтэн, бодлого тодорхойлогч нар оролцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн, нэгдсэн ойлголцол, зөвлөмжийг гаргасан төдийгүйхамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хамтарсан төсөл,хөтөлбөрүүд эхлүүлэх албан ёсны яриа, хэлэлцээр хийгдсэннэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөв.

Тус арга хэмжээнд бодлого тодорхойлогч нарыг төлөөлж, УИХ дэд дарга, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Я.Санжмятав, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Ц.Цэнгэл, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхтдэд элчин сайд, ноён СтефанДуффэл, ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэн, хүрээлэнгийн эрдэм шинжилгээ судалгааны баазыг бэхжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Тус арга хэмжээний үеэр ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн захирал, Доктор Д.Баттогтох ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Газарзүйн хүрээлэнгийн захиралоктор ИгорьВладиморов, БНХАУ-ын ШУА-ийн Баруунхойд бүс нутгийн экологи, хүрээлэн буй орчин, нөөцийн хүрээлэнгийн захирал, Профессор ТаоВангболон Монгол-Германы хамтарсан ашигтмалтмал, технологийн их сургуулийн захирал, Доктор Н.Дорждэрэм нартай шинжлэх ухаан технологи, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус хурлын онцлох үйл явдлын нэг бол Монгол улсын шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан он удаан жил хамтран ажиллаж буй гадаадын эрдэмтдийг шагнаж урамшуулсан арга хэмжээ байсан баОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Байгалийн менежментийн хүрээлэнгийн захирал, Доктор Ёндон Гармаев Жамяанович, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Баруун хойд бүс нутгийн экологи, хүрээлэн буй орчин, нөөцийн хүрээлэнгийн захирал, Профессор ВанТао болон Япон Улсын Хоккайдо их сургуулийн ПрофессорМамору Ишикава нарыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн “Хүндэт доктор” цолоор өргөмжилж, шагнал гардуулав.

Хурлын үеэр тусгайлсан бизнес уулзалтууд зохион байгуулагдсан бөгөөд гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудын удирдлага, төлөөллийг ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн удирдлагууд хүлээн авч уулзан, цаашид хамтран хэрэгжүүлэх төслүүдийн санал, шийдлүүдийн талаар хэлэлцэв.

Хурлаас гаргасан нэгдсэн зөвлөмжийг БОАЖЯ, БСШУСЯ, Төрийн захиргааны байгууллагууд, дотоодын их, дээд сургуулиуд төдийгүй гадаадын хамтран ажилладаг эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулиудын удирдлагуудад хүргүүлэх болно.

Тус олон улсын бага хурлын дараа хээрийн аяллыг гадаадын нийт зочид төлөөлөгчдийг  хамруулан 2 өдрийн турш зохион байгууллаа. Хээрийн аяллаар гадаадын зочид төлөөлөгчдөд хүрээлэнгийн цэвдэг, ус болон хөрсний мониторинг судалгаа шинжилгээний суурин, хэмжилтийн станцтай танилцуулж, цэвдгийн хайлалтаас үүссэн термокарстын нуур, элсний олборолтоос үүдэн газрын доройтол үүсэж буй болон түүнийг нөхөн сэргээж буй газар, Улаанбаатар хотын ундны усны газрын доорх нөөц, Туул голын төлөв байдлыг судласан шинжлэх ухааны судалгааны үр дүнгүүдийг үзүүлэн таниулах материал ашиглаж, газар дээр нь тайлбарлан ярьж, Улаанбаатар хот орчмын экосистемийн өнөөгийн төлөв байдлын талаархшинжлэх ухааны мэдээллийг түгээсэн арга хэмжээг зохион явууллаа. 


























































































































































































































































































































Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө