Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"Баг, хамтын ажиллагаа, өөрчлөлтийн удирдлага" сургалт зохион байгуулагдлаа
"Баг, хамтын ажиллагаа, өөрчлөлтийн удирдлага"  сургалт зохион байгуулагдлаа

ГГХ нь нийт эрдэм шинжилгээний болон захиргаа, аж ахуйн ажилтан нарынхаа мэдлэг ба ур чадварыг нь дээшлүүлэхэд тогтмол анхаарч төрөл бүрийн сургалт, семинарыг зохион байгуулдаг. Энэ удаа 2019 оны 11-р сарын 19-ний өдөр "Баг, хамтын ажиллагаа, өөрчлөлтийн удирдлага" сэдэвт сургалтыг хагас өдөр зохион байгуулав. Тус сургалтыг ГГХ-ийн хамтран ажилладаг Канад улсын санхүүжилттэй МЕРИТ төслийн техникийн зөвлөх Чак Конлон удирдан явуулж нийт 25 эрдэм шинжилгээний ажилтан нар хамрагдав. Сургалтын агуулга нь багаар хамтарч ажиллахын ашиг тус, багийн зорилгоо тодорхойлох, шинж чанар, үйл явц арга аргачлал мөн өөрчлөлтийн үйл явцад үзүүлэх сэтгэл санааны хариу үйлдэл ба даван туулах чадвар зэргийг онолын түвшинд хэрхэн тодорхойлдог мөн практикт хэрэгжүүлэх үйл явцыг дасгал ажлаар гүйцэтгэн баталгаажуулав. Сургалтын төгсгөлд баг, хамтын ажиллагаа, өөрчлөлт нь бидний амжилтанд хүрэх боломж хэмээн үзэж хагас өдрийн сургалтыг шинэ мэдээлэлээр дүүрэн, хэд хэдэн төрлийн сонирхолтой дасгал ажил хийж амжилттай зохион байгуулав. 























































Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө