ФРАНЦ УЛСЫН ПАРИС-СОРБОНН ИХ СУРГУУЛЬ, ОХУ-ЫН БАЙГАЛИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2018 оны 3-р сарын 5-ны өдөр ГГХ-ийн захирал Др.Д.Баттогтох, Хөрс судлалын салбарын эрхлэгч Др.О.Батхишиг болон Академич Т.Дорж нар Франц улсын Парис-Сорбонн их сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн дэд ерөнхийлөгчийн орлогч, философийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Жан-Касьен Билье, Парис-Сорбонн их сургуулийн газарзүй, газар зохион байгуулалтын сургуулийн захирал, профессор Эдит Фанони, ОХУ-ын Байгалийн улсын их сургуулийн эрдэм шинжилгээний газрын орлогч дарга, БУИС-ийн “Вопросы теории и практики журналистики” эрдэм шинжилгээний сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Ловчагин С.А, нарыг хүлээн авч уулзаж цаашдын боломжит хамтын ажиллагааны талаар санал солилцов.
(1).jpg?w=1000)
Тус хоёр их сургууль нь аялал жуулчлал, нийгэм-эдийн засаг, хүмүүнлэг, өв соёл, цөлжилт зэрэг сургалт, судалгаа шинжилгээний ажлыг түлхүү эрхэлдэг бөгөөд Монгол орны хувьд хилийн дагуух бүсэд аялал жуулчлал, нийгэм эдийн засаг, өв соёл хүмүүнлэг ба цөлжилтийн судалгааны ажлыг цаашид хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. ГГХ-ийн хувьд Цөлжилт судлалын салбар мөн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбартай хамтран ажиллах бүрэн боломжтойг захирал Др.Д.Баттогтох тэмдэглэв. Ялангуяа, Орос-Хятад-Монгол улсын эдийн засгийн коридорын дагуу дээр дурдсан судалгааны чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх нөөц бололцоотойг уулзалтын үеэр ярилцлаа.
.jpg?w=1000)
Мөн түүнчлэн, БУИС-ийн “Вопросы теории и практики журналистики” эрдэм шинжилгээний сэтгүүл болон Франц улсын Парис-Сорбонн их сургуулийн эрхлэн гаргадаг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд ГГХ-ийн судлаачдыг судалгааны ажлын үр дүнгээрээ өгүүлэл нийтлэн хэвлүүлэх боломжтой талаар ярилцлаа. Албан уулзалтаар 2018 оны 9-р сард Франц улсад болох Аялал жуулчлал, нийгэм эдийн засаг ба цөлжилтийн асуудлыг хамарсан олон улсын хуралд ГГХ-ийн захирал Др.Д.Баттогтохыг урьж, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэн өргөжүүлэхээр тохиролцов.
Бусад мэдээлэл