Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэл 2019
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго гэж юу вэ?

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний 2015 оны 9
дүгээр сард зохион байгуулагдсан чуулга уулзалтаар 17 зорилго, 169
зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэлх Дэлхийн Тогтвортой
хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр нь тогтвортой хөгжлийг
цогцоор нь харж, дэлхийн түвшинд зорилтуудыг гаргасан бөгөөд улс орон
бүр эдгээр зорилтуудыг үндэсний хөгжлийн төлөвлөлтийн үйл явц, бодлого,
стратегитэй уялдуулах ажлыг хэдийн эхэлсэн байна. 2016 оны 1 сарын
1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр
хэрэгжиж эхэлсэн ба энэ нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн хөгжлийн тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

Эх сурвалж: http://sdg.1212.mn/
Улс орны олон талын оролцоогүйгээр ТХЗ-ын хэрэгжилтийг хангахад боломжгүй юм

Үндэсний сайн дурын илтгэл гэж юу вэ?
ТХЗ-ын хэрэгжилтийг хэрхэн хангах, ахиц дэвшил гаргахад цаашид юуг
анхаарах талаар улс орнууд сайн дураараа Үндэсний сайн дурын илтгэл
(ҮСДИ)-ээ бэлтгэн НҮБ-д жил бүр танилцуулдаг. ҮСДИ-ийн зорилго нь ТХЗ-ын
хэрэгжилтийн явцыг үнэлэх, улс орнууд хоорондоо туршлага солилцох болон
ТХЗ-ын хэрэгжилтийг түргэсгэхэд оршино.

ҮСДИ-ийг бэлтгэх болоод ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогуудад дүн
шинжилгээ хийх, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах, 2030 хөтөлбөрийг
хэрэгжүүлэх явцад оролцогч талуудын хамтын ажиллагааг хангах,
бэхжүүлэхийг зорьдог. Монгол Улсын хувьд энэ нь 2030 он хүртэлх
Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг үнэлж, дүгнэх чухал
боломж юм. ҮСДИ-ийг 2018 онд 47 улс танилцуулсан бол 2019 онд
танилцуулах 50 улсын жагсаалтад манай улс багтан орсон. Илтгэлийг 2019
оны 7 дугаар сард Америкийн Нэгдсэн Улсын Нью Ёорк хотноо зохион
байгуулагдах Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулах ба
илтгэлд манай улсын хөгжлийн нэн тэргүүний асуудлуудыг хамран одоогийн бодлогын хүрээ, ахиц дэвшлийн үнэлгээ, хяналтын системийг хэрхэн дэмжиж
байгааг онцолж анхаарах юм. Ингэхдээ, “хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх”, “асуудлыг тоо мэдээ, мэдээлэлд үндэслэн боловсруулах”
зэрэг зарчмуудыг илтгэлээ бэлтгэх үйл явцад баримталахыг зорьж байна.
Эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон талын дуу хоолой, оролцоог
хангах шаардлагатай юм.


Эх сурвалж: https://sustainabledevelopment.un.org/vnrs/
2016 оноос хойш ҮСДИ-ээ сайн дураараа танилцуулсан орнуудын илтгэлүүдтэй доорх линкээр орж танилцана уу:
https://sustainabledevelopment.un.org/vnrs/
Эх сурвалж: http://nda.gov.mn/1467.html
Бусад мэдээлэл