Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн ГГХ-ийн удирдлага БНХАУ-ын Үндэсний Хөгжил ба Шинэтгэлийн Хорооны дэргэдэх Орон зайн төлөвлөлт ба Бүсийн Эдийн засгийн Хүрээлэнтэй албан уулзалтыг зохион байгуулав
ШУА-ийн ГГХ-ийн удирдлага БНХАУ-ын Үндэсний Хөгжил ба Шинэтгэлийн Хорооны дэргэдэх Орон зайн төлөвлөлт ба Бүсийн Эдийн засгийн Хүрээлэнтэй албан уулзалтыг зохион байгуулав

2019 оны 11-р сарын 4-ний өдөр Бээжин хотод албан томилолтоор ажиллах үедээ ГГХ-ийн захирал Др.Д.Баттогтох, ГГХ-ийн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын дарга Др.М.Алтанбагана, ГГХ-ийн Цэвдэг судлалын салбарын дарга Др.А.Дашцэрэн, ГГХ-ийн Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Ц.Болормаа нар БНХАУ-ын Үндэсний Хөгжил ба Шинэтгэлийн Хорооны дэргэдэх Орон зайн төлөвлөлт ба Бүсийн Эдийн засгийн Хүрээлэнгийн Олон талт цогц судалгааны салбарын дарга Др.Жиа Рюо-шианг, Бүсийн стратеги судалгааны салбарын дарга Др.Занг Янг ба судлаач Др.Ли Зи мөн  БНХАУ-ын Үндсэний Хөгжил ба Шинэтгэлийн Хорооны дэргэдэх Макро эдийн засгийн хүрээлэнгийн судлаач Др.Шен Шианже нартай уулзаж судалгаа шинжилгээний ажлын талаар санал солилцож цаашид хамтран ажиллах боломжийг эхлүүлэх талаар ярилцлаа. Уулзалтын үед Эдийн засгийн коридорын дагуух судалгаа, Бүсчилсэн Хөгжлийн асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тус уулзалтын үеэр ойрын хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулах мөн хоёр талаас дараах судалгааны чиглэлд хамтран ажиллах бололцоотойг тэмдэглэв.  Үүнд:

-          Эдийн засгийн коридор ба бүсчилсэн хөгжлийн бодлого,

-          Зүүн хойд азийн эдийн засгийн интеграци, дэд бүтцийн төлөвлөлт

-          Хотжилт, хотын кластер (City cluster)

-          Аж үйлдвэр ба хөдөө аж ахуйн хөгжлийн судалгаа

-          Тогтвортой хөгжил ба нийгэм эдийн засаг хүрээлэн буй орчны цогц судалгаа зэрэг болно. 































































Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө