Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

“УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх” сэдвийн дор 2018 оны 5-р сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна. Уг хурал нь Горхи-Тэрэлжийн БЦГ-т байрлах “Red Rock” амралт, аялал жуулчлалын цогцолбор газарт зохион байгуулагдана.


УННМ МоМо төсөл нь эрдэм шинжилгээ, судалгаа, техник технологи, инновацийг нэвтрүүлсэн, боловсон хүчний чадавхийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн 12 жилийн үйл ажиллагаагаа дүгнэх, тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцоно уу хэмээн урьж байна. Хуралд оролцогч та бүхнээс МоМо төслийн Монгол, Герман талын болоод Олон улсын хамтрагч нарын хамтын ажиллагааны хүрээнд бий болсон МоМо төслийн үр дүнг хуваалцах төдийгүй Төв Азийн усны менежментийн тухай концепци, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл, оролцогч талуудын ирээдүйн хамтын ажиллагаа болон бусад сэдвүүдийн талаар санал бодлоо солилцохыг хүсэж байгаа юм.


Уг хуралд усны салбарын бүхий л чиглэлд эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж буй эрдэмтэн судлаачид, судлаач оюутнууд болон усны менежментийн салбарын менежерүүд, мэргэжилтнүүд, усны техник технологийн мэргэжилтнүүд гээд бүх талын оролцогчдыг хамруулахыг зорин ажиллаж байна.


Та хуралд оролцохдоо “Шинжлэх ухаанд суурилсан Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежментийн концепци”-ийн чиглэлд аман болон ханын илтгэл хэлэлцүүлэх, үзэсгэлэнд бүтээлээ танилцуулах, хэлэлцүүлгүүдэд санал бодлоо хуваалцах байдлаар оролцох боломжтой.


Энэ удаагийн хурлын товч танилцуулгаар хурлын ерөнхий агуулга, цар хүрээ, зохион байгуулалтын талаарх шаардлагатай мэдээллийг хүргүүлж байгаа бөгөөд хуралтай холбоотой асуудлаар асууж, лавлах зүйл гарвал хурал зохион байгуулах багийнхантай холбогдоно уу.  


Жич: Хурлын бүртгэл 2018 оны 4-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх болно.


МоМо төслийн хамт олон


Дэлгэрэнгүйг: http://www.iwrm-momo.de/conference_m.htm


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө