2019 оны 3-р сарын 26-28-ны өдрүүдэд БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацийн
Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн менежер хатагтай Хьюнжу Ким ба Усны нөөц
ариутга татуургын хэлтсийн менежер ноён Нам Ким нар ГГХ-н дээр ажилалаа. Төлөөлөгчдийг ГГХ-ийн Цэвдэг
судлалын салбарын дарга Др.А.Дашцэрэн, эрдэм шинжилгээний ахлах ажилтан
Др.М.Валтер, Хөрс судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан П.Оюунбат,
гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Ц.Болормаа нар хүлээн авч уулзав. Энэ
удаагийн айлчлалын гол зорилго нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны санамж
бичгийн хүрээнд эхлүүлж буй “Улаанбаатар хотод хөрсний
бохирдолтой холбоотой ариун цэврийн байгууламжийн шилдэг туршлагыг хэрэгжүүлэх
арга замыг турших” (2019-2020)
төслийн талаар хэлэлцэх мөн бусад холбогдох байгууллагын төлөөлөлтэй
уулзаж мэдээлэл солилцоход оршив. Монголд ажиллах хугацаандаа БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын
газрын дарга
Ш.Мягмар, НБОГ-ын ХБОБНХ-ийн дарга Б.Болортуяа мөн тус хэлтсийн ахлах
мэргэжилтэн Батсайхан нартай уулзаж ижил төстэй төсөл хөтөлбөрийн талаар
мэдээлэл солилцож төслийг хэрэгжүүлж болох дүүрэг хороодын байршлын талаар
ярилцав. Мөн БСШУСЯ-ны Олон улсын төсөл,
хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Алтанбилэгтэй уулзаж төслийн
мэдээллийг хүргэв. Айлчлалын хүрээнд туршилтын төслийг хэрэгжүүлэх боломжтой
БЗД-ийн 9-р хороо мөн Улиастай гол орчмын гэр хорооллын дүүрэгт очиж нөхцөл
байдалтай танилцалаа.
.jpg?w=1000)
Тус төсөл нь Монгол Улсын нийслэл
Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох хүрээлэн буй орчны бохирдлыг
бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах, тэр тусмаа хүрээлэн буй орчны
бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, гэр хорооллын
бүсийн ариун цэврийн байгууламж, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх,
технологи хөгжүүлэх талаар судлахад зорино. Төслийн туршилтын нэг жилийн хугацаанд
дараах үр дүнд хүрнэ 1) Хүрээлэн буй орчны мониторинг ба техникийн шаардлагыг боловсруулах 2)
Улаанбаатар хотын усны менежмент, агаар, хөрс хүрээлэн буй орчны өмнө нь
хийгдэж байсан судалгаатай танилцан үнэлгээ хийн баримтжуулах. 3) Хортой
бодисын үнэлгээ хийж суурь мэдээлэл цуглуулан судалгаа хийх. 4) Улаанбаатар
хотын агаарын чанарыг сайжруулах мөн гэр хорооллын амьдрах орчныг сайжруулах
зүй зохистой арга замыг боловсруулах. Улаанбаатар хотод агаарын, хөрсний
бохирдолтой холбоотой ариун цэврийн байгууламжийн системийн тулгарч буй бэрхшээл мөн хэрэгцээг
тодорхойлох.
