Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ДОКТОРАНТ, МАГИСТРАНТУУДЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ СЕМИНАР
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ДОКТОРАНТ, МАГИСТРАНТУУДЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ СЕМИНАР

Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн докторын болон магистрын сургалтанд суралцаж буй залуу судлаачид өөрсдийн хийж буй судалгааны ажлын чиглэл, үр дүнг танилцуулах, судалгааны ажлын явцад туламдаж буй асуудлын талаар санал солилцох, ахмад эрдэмтэн судлаачдаас судалгааны ажилд санал зөвлөмж авах зорилгоор 2019 оны 3-р сарын  25-ны өдөр докторант, магистрантуудын судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх семинарыг тус хүрээлэнд зохион байгууллаа. Семинарт Хөрс судлалын салбар, докторант, П.Оюунбат "Улаанбаатар хотын хөрсний бохирдол" сэдвээр, Усны нөөц, ус ашиглалтын салбар, докторант, Х.Бадарч Судалгаагүй жижиг гол, хуурай сайрын үерийн урсацыг тооцох арга зүйг боловсруулах” сэдвээр, Газрын нөөц, газар ашиглалтын салбар, магистрант, Н.Золзаяа Объект хандлагат ангилалын аргаар Landsat 8 хиймэл дагуулын мэдээ ашиглан тариалангийн газрыг ангилах нь сэдвээр, Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбар, магистрант, Н.Болдбаатар "Монгол орны газрын гадаргын экологийн нэгж хажуу” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

ЗУРАГ

Хөрс судлалын салбар, докторант, П.Оюунбат

ЗУРАГ

Усны нөөц, ус ашиглалтын салбар, докторант, Х.Бадарч

ЗУРАГ

Газрын нөөц, газар ашиглалтын салбар, магистрант, Н.Золзаяа

ЗУРАГ

Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбар, магистрант, Н.Болдбаатар


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө