“Монгол орны цэвдэг ба бэлчээрийн газар ашиглалт” сэдэвт зорилтот бүлгийн анхны хурал, танхим-хээрийн сургалт амжилттай болж өнгөрлөө.
2019 оны 3 дугаар сарын 20- оос 24-ны
өдрүүдэд “Монгол орны цэвдэг ба бэлчээрийн газар ашиглалт” сэдэвт зорилтот
бүлгийн анхны хурал, танхим-хээрийн сургалт амжилттай болж өнгөрлөө. Тус
хурлыг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбар, Олон
Улсын Цэвдгийн Холбоо (International Permafrost Association) болон Арктикийн
Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хороо (International Arctic
Science Committee) хамтран зохион байгуулсан юм.
.jpg?w=1000)
Энэхүү хурал өмнө нь цэвдгийн үргэлжилсэн
тархалттай бүс нутгууд болох Оросын Воркут болон Якутад зохиогдож байсан бол
энэ удаагийн хурал нь цэвдгийн өмнөд хил болох Монголд болсноороо илүү
онцлогтой боллоо.




Тус хуралд 6 улсын (Герман,
Америк, Финланд, Япон, Орос, Монгол) нийт 40 орчим эрдэмтэн,
судлаачид, оюутан залуус хамрагдан оролцсон юм. Энэхүү хурал нь Монгол
орны цэвдэгтэй газар нутгийн ашиглалт, цэвдгийн хүрээлэн буй орчин болон хөдөө
аж ахуйн салбарт үзүүлж буй нөлөө, цэвдгийн чиглэлээр хийгдээгүй үлдсэн
судалгааны чиглэлүүдийг тодорхойлох зорилготой байсан.
Хурлын
эхний өдөр танхимын уулзалт хийж, судлаач тус бүр өөрсдийн судалгааны чиглэлийг
танилцуулж, өөр өөр судалгааны чиглэл бүхий эрдэмтэн судлаачдаас бүрдсэн багуудад
хуваагдан санал бодлоо солилцож, Монголын цэвдгийн судалгааны давуу болон сул
тал, цаашид хийх шаардлагатай судалгааны чиглэл, мөн хамтын ажиллагааг
өргөжүүлэх зэрэг асуудлуудаар чөлөөтэй санал бодлоо солилцож, уулзалтын төгсгөлд
нэгдсэн дүгнэлт гаргалаа.

.jpg?w=1000)
Хоёр дахь өдрийн арга хэмжээ нь залуу судлаачид болон оюутан залуусын цэвдгийн талаарх
ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд цэвдэг байгаль орчинд хэрхэн нөлөөлдгийг өөр өөр
бүсүүдийн жишээн дээр тайлбарлав. Тус арга хэмжээний дараа хуралд оролцогчид
цэвдгийн судалгаа хийгдэж буй судалгааны талбай, цэвдэгт үзэгдэл бүхий
газруудтай танилцав.


Харин хурлын гурав дахь өдөр хамтын
ажиллагааг өргөжүүлэх боломж, цэвдэг болон бэлчээрийн газар ашиглалтын
судалгааг хэрхэн хийх зэрэг асуудлаар
дүгнэлт гаргасан. Энэхүү хурлаар тус судалгааны чиглэлээр олон улсын сэтгүүлд хамтран
өгүүлэл хэвлүүлэх, мөн цаашид энэ төрлийн судалгааг Монголд илүү нарийвчлан хийх
шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрлээ.
Бусад мэдээлэл