Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЖЕНДЭРИЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД БА ТЭДГЭЭРИЙГ БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА
“ЖЕНДЭРИЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД БА ТЭДГЭЭРИЙГ БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ  СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА

ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэн нь Канадын МЕРИТ төсөлтэй 2016 оноос эхлэн боловсон хүчинг чадавхжуулах зорилготойгоор хамтарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Канад улсын урт богино хугацааны зөвлөхүүд ГГХ-ийн эрдэм шинжилгээний ажилчдад төрөл бүрийн сургалтыг амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд ээлжит “Жендэрийн тухай үндсэн ойлголтууд ба тэдгээрийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2018 оны 10-р сарын 25-ны өдөр ГГХ-ийн захиргаа ба эрдэм шинжилгээний ажилтан нарын дунд зохион байгуулав. Тус сургалтаар байгууллагын ажилчдад жендэрийн тухай үндсэн ойлголтууд өгөх, Монголын өнөөгийн нөхцөл байдал жендэрийн бодлого, үүрэг роль ямар хэмжээнд байгааг танилцуулах мөн  жендэрийн мэдрэмжтэй бодлогыг байгууллагын төвшинд хэрхэн нэвтрүүлэх боломжууд, арга туршлагын талаар мэдээлэл олгохыг зорив. Сургалтыг Канадын урт хугацааны жендэрийн зөвлөх Миша Гофорт удирдаж нийт 18 хүний оролцоотойгоор амжилттай зохион байгуулав.


 


































Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө