Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг газар доорх зураглалд ашиглах нь
Сүүлийн
жилүүдэд нисгэгчгүй нисэх төхөөрөмж (unmanned aerial vehicle) буюу дроны хэрэглээ ихэсч, түүнийг ашиглаж байгаа салбарын
тоо ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэдгээрийн дотор нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн нарийн тохируулга, нислэгийн чадвар
шаардсан нэг хэрэглээ нь уурхай, туннель зэрэг газар доорх орчны зураглалыг
хийх явдал байдаг. Энэ төрлийн байгууламжийн зураглал нь хязгаарлагдмал жижиг
оронзайд, GPS –гүй, харанхуй, хүн хүрч
очих боломжгүй орчинд хийгдэж байдаг учраас нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг нисгэх,
удирдах ур чадвар, орчны талаарх өмнөх судалгаа зайлшгүй шаардлагатай байдаг.
Түүнтэй
холбоотойгоор 2018 оны 8 сард АНУ –ын Батлан Хамгаалахын
Яамны харьяа Батлан Хамгаалахын Дэвшилтэт Судалгааны Төслийн Агентлаг (The Defense Advanced Research Projects Agency) –аас газар доорх орчныг дэвшилтэт технологиор, хурдан хугацаанд зураглах
уралдааныг зарласан.
Уг
уралдаанд систем хөгжүүлэлтээр оролцох 7, програм хангамж хөгжүүлэлтээр оролцох
2 баг шалгарсан ба оролцогч багууд туннель, хотын газар доорх байгууламж, агуй
гэсэн 3 төрлийн орчинд 3 үе шаттайгаар өрсөлдөж, 2021 онд эцсийн уралдаан
явагдана (Зураг 1). Систем хөгжүүлэлтээр оролцох багаар шалгарсан
Австралийн Хамтын Нөхөрлөлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэлийн Судалгааны
Байгууллага (Commonwealth
Scientific and Industrial Research Organization) –ийн хувьд алхдаг роботод
суурилуулсан лазер сканнер болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглан газар доорх орчны 3 хэмжээст зураглалыг
гүйцэтгэх юм (Зураг 2, Зураг 3).

Зураг 1. Газар доорх орчны
зураглалыг гүйцэтгэх уралдааны танилцуулга
.JPG?w=1000)
Зураг 2. Зураглалд ашиглах алхдаг роботод суурилуулсан лазер сканнер болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж
.JPG?w=1000)
Зураг 3. Газар доорх орчныг зураглаж буй жишээ
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг газар
доорх орчны зураглалд ашиглах нь уламжлалт аргатай харьцуулахад аюул багатай, бүтээмж
өндөртэй ч маш их төлөвлөлт, судлагаа, сургалтын үр дүнд хийгдэх ажил бөгөөд энэхүү уралдаанаар гарсан шинэ технологи, програм хангамжийг
ашиглан аюул ослын үед авран хайх ажиллагааг хурдан шуурхай гүйцэтгэх,
анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, цаашлаад уул уурхай, тээвэр, барилгын салбарт нисгэгчгүй нисэх
төхөөрөмжийг бүрэн ашиглах боломжой болж байгаа юм.
Мэдээг бэлтгэсэн: Э.Нямжаргал, ШУА –ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн
Эх сурвалжууд:
https://interestingengineering.com/darpa-funds-2-million-subterranean-autonomous-robotics-competition
https://www.geospatialworld.net/blogs/darpa-challenge-underground-drones/
https://www.miningmagazine.com/innovation/news/1347934/mapping-the-underground-with-drones-legged-robots
https://www.youtube.com/watch?v=4MGbAXfmhRU
Бусад мэдээлэл