Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Газар нутгийг дархлан хамгаалах нь байгаль хамгааллын дээд хэлбэр мөн
Газар нутгийг дархлан хамгаалах нь байгаль хамгааллын дээд хэлбэр мөн

Физик газарзүйн салбарын дарга, доктор (ScD) Б.Оюунгэрэл 2019 оны 3 сарын 4 нөөс 14 нийг дуустал БОАЖЯ, Дэ Нэйчэ Консервансу Олон Улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хийгдсэн “Монгол орны экологийн бүс нутгийн үнэлгээ” судалгааны үр дүнг Баян-Өлгий, Увс, Ховд аймаг, сум, багийн ЗДТГ, ард иргэдэд танилцуулах ажлаар орон нутагт ажиллав. Судалгааны үр дүнд сонгогдсон экологийн онцгой ач холбогдолтой хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай Цэнгэл хайрхан, Хархираа, Байрам зэрэг хэд хэдэн газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулж аймаг, орон нутгийн шийдвэрийг гаргуулав.

Энэхүү ажил нь Хүрээлэнгийн 2015-2025 хүртэлх үйл ажиллагааны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний “Төр, засаг, нийгэмд үзүүлэх үйлчилгээг сайжруулах” стратегийн гол зорилтуулын нэг болох “Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцааны хөгжлийн байдалд дүгнэлт гаргаж, үндэслэл зөвлөмж боловсруулан УИХ, Засгийн газарт  хүргэх үйл ажиллагааг тогтмолжуулах, Нийгмийн эрэлтийг хэрэгцээ болгох асуудалд чиглэсэн хавсарга  судалгааны эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх” зорилтуудыг биелүүлэхэд тодорхой үүргийг гүйцэтгэх болно




















Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө