Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТАЙВАНИЙН НАНХУА ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
ТАЙВАНИЙН НАНХУА ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн Тайванийн Нанхуа их сургуультай хамтын ажиллагааны гэрээг 2019 оны 03-р сарын 23-нд байгууллаа. Тус гэрээг байгуулснаар хоёр тал хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний залуу ажилтан, оюутан нарыг харилцан солилцох, хамтарсан хурал семинар зохион байгуулах, бүтээл гаргах эрдэм шинжилгээний дэвшилтэт арга аргачлалын талаар харилцан туршлага солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болж байна. Ялангуяа Нанхуа Их сургуулийн Хүрээлэн буй орны салбар сургуультай хамтран Хөрсний гулсалт, Үерийн усны урсцын тооцоолол, байгалийн эрсдэлийн үнэлгээ зэрэг сэдвийн хүрээнд Тайванийн засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй төслүүдэд Газарзүй-Геоэкологийн хүрээлэн залуу судлаачид болон оюутныг хамруулах, тэдгээр залуу судлаачдад тэдгээр төслийн удирдагчийн зүгээс тэтгэлэг олгохоор тогтсон байна.














































Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө