Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинэ технологийн З хэмжээст газрын зураг
Шинэ технологийн З хэмжээст газрын зураг



799

Их Британий газрын зургийн “Ординанс сүрвэй” агентлаг AR (Augmented reality) технологийг ашиглан аялагчидад зориулсан шинэ 3 хэмжээст зургийн аппликэйшн бүтээснээ толилууллаа. Энэ аппликэйшн нь бүх төрлийн адал явдал эрэлхийлэгч болон аялагчидад аюулгүй байдлаа ханган анхаарал сэрэмжтэй аяллын төлөвлөгөөгөө боловсруулж замаа сонгоход илүү туслах юм. Одоогоор зөвхөн iOS үйлдлийн систем дээр энэхүү сүлжээгүй нөхцөлд ч (offline mode) ажиллах боломжтой OS Maps апп бүтээгдээд байгаа ажээ. 3 хэмжээст дүрслэл нь AR технологи бөгөөд тухайн орчныг илүү тодоор аль ч талаас дүрслэн үзүүлэх чадвартай. Тухайлбал уулын, дугуйн болон явган аяллын зам дагуу байгаа уулын гуу жалга, даваа, гүвээ, хад асга гэх мэт газрын гадаргыг бодит мэт дүрслэн үзүүлэх юм. Аялагчид энэхүү апп-ыг ашигласнаар илүү таатай, хүрч чадахүйц хамгийн гол нь аюулгүй замыг өөрсдийн биеийн болон сэтгэлзүйн бэлтгэлд тааруулан сонгох боломжтой болж байна. Хурц хад асгатай, огцом хэвгийтэй газруудыг тухайн газарт очихгүйгээр тэр бүр мэдэх боломж ховор билээ. Сүүлийн жилүүдэд манай орны хувьд ч аялал жуулчлал ялангуяа хээрийн, уулын аялалууд ихээр хөгжиж байгаа билээ. Тэр хэмжээгээр аюулгүй байдал нэн тэргүүнд байх ёстой асуудал, жилийн өмнө Отгонтэнгэр уулнаа явсан аялагчид замаа буруу сонгосноос эндсэн гашуун явдал тохиолдсон. Харин туршлага багатай, тухайн газар орноо сайн мэдэхгүй аялагчидад энэ мэт орчин үеийн оронзайн мэдээг ашиглах, түүнийг дүрслэн үзүүлэх шинэ технологиуд аяллын маршрутаа сонгох, аюулгүй байдлаа хангахад тусалж эхэлж байна.






























Мэдээг бэлтгэсэн: А.Мөнх-Эрдэнэ, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн      

Эх сурвалж: https://blog.mapbox.com/ordnance-survey-launches-3d-maps-b50c62a7286b

Апп татах: OS Maps https://itunes.apple.com/us/app/os-maps/id978307846?mt=8


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө