Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол-Оросын хамтарсан усан орчны экологийн судалгаа
Монгол-Оросын хамтарсан усан орчны экологийн судалгаа

Монгол-Оросын Шинжлэх ухааны хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний  дагуу 1970 оноос Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Уг экспедицийн 2018 оны төлөвлөгөө ёсоор Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэмтэн судлаачид хоёр чиглэлд 8 сарын 12-ноос 9 сарын 5-ны хооронд хээрийн судалгаанд амжилттай оролцлоо. Усан орчны хоруу чанарын судалгааны отрядад Оросын талыг Борок хотын Дотоодын усны хүрээлэнгийн доктор Удоденко Юрий Геннадьевич к.б.н., ахалж Комов Виктор Трофимович д.б.н., Сажнев Алексей Сергеевич к.б.н.,, тус хүрээлэнгээс доктор Ч. Жавзан, ЭШДаА М. Жансагсодном, Б. Рэнчинбуд нар оролцож Бороо голын тодорхой цэгүүдээс гадна Шарын голын уртын дагуу явж усны чанар, ёроолын хагшаас, загас, усны амьтанд мөнгөн усны болон бусад хоруу чанартай элементүүдийн хуримтлалын судалгааг хийж, лабораторт шинжлэх сорьц материал бүрдүүллээ. Загас судлал, гидробиологийн отрядын судалгааг Оросын талаас доктор А. А. Прокин ахалж, манай хүрээлэнгээс доктор Б. Мэндсайхан  оролцон судалгааг явуулсан.  Тус ажлын ажлын зорилго нь Монгол оронд шинээр баригдсан усан цахилгаан станцын үүсмэл усан санд биологийн олон янз байдал бүрэлдэн тогтох процессыг судлах, Их нууруудын хотгор, Говийн нууруудын хөндийн гол, нуурт тархан амьдрах Потанины Алтайн сугас, Монгол хадран, Алтайн давжаа сугасны насны бүтэц, өсөлтийг тогтоох, судалгаанд хамрагдсан нуур, голын усны экосистемийн өнөөгийн төлөв байдлыг тогтооход чиглэгдсэн. Тус экспедицийн бүрэлдэхүүн хүрээлэнгийн захиралтай уулзан судалгааныхаа ажлын үр дүнг танилцууллаа. Уг уулзалтаар ирэх онд болох Монгол-Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн 50 жилийн ойг угтаж хамтарсан өгүүлэл бичиж хэвлүүлэх зэрэг цаашид хийх ажлын талаар санал бодлоо солилцлоо.




Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө