ШУА-ИЙН ГГХ-ИЙН ЗАХИРАЛ ДОКТОР(PhD) Д.БАТТОГТОХ ОХУ-ЫН МОСКВА ХОТОД АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ
ШУА-ИЙН ГГХ-ИЙН ЗАХИРАЛ ДОКТОР(PhD) Д.БАТТОГТОХ ОХУ-ЫН МОСКВА ХОТОД
АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ
ОХУ-ын Москва хотны 2017 оны 12 сарын 09-өөс 12-р сарын
16-ны хооронд 7 хоногын турш ажиллажээ.
Энэ үеэр дараах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
1.
Оросын Шинжлэх
Ухааны Академийн харъяа Академич А.Н. Северцовын нэрэмжит Экологи ба Эволюцийн
Хүрээлэнгийн дэргэдэх Орос-Монголын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн Отрядын болон суурингын хэмжээнд ажиллах
бүрэлдэхүүнийг тогтлоо. 2018 онд нийт 13 отряди ажиллахаас ШУА-ийн ГГХ-ээс 4-н
отрядын бүрэлдэхүүнийг Доктор(ScD) Б.Оюунгэрэл, Доктор(PhD) Б.Мэндсайхан, Ч.Жавзан, М.Алтанбагана нар ахлан ажиллахаар
тогтлоо. Мөн түүнчлэн 4-н суурин ажлаас Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын
суурин туршилт судалгааны ажлыг ШУА-ийн ГГХ-ийн Доктор С.Энх-амгалан ахлан
ажиллахаар болсон байна.
2.
Орос-Монголын
хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн "Монгол орны экосистем"
атласын ажлын явцтай танилцлаа. "Монгол орны экосистем" атлас нь олон жилийн
судалгааны үр дүнг харьцуулан Англи хэл дээр
хэвлэгдэн гарах томоохон бүтээл юм. Тус атласны редакцын зөвлөлийн гишүүнд Академич Д.Доржготов, ШУА-ийн
ГГХ-ийн захирал Д.Баттогтох нар болон ШУА-ийн ГГХ-ийн судлаачдыг оролцуулан
ажиллах, тодорхой сэдэвчлэсэн зураглалын мэдээллийг
боловсруулах, хянах, хэвлэлтэнд бэлтгэх мөн зургын эх бэлтгэх ажлын хүрээнд
хамтран ажиллахаар зөвшилцсөн. Мөн түүнчлэн ШУА-ийн ГГХ-ийн ЭШДА Ц.Болормаа Атласын 60 гаруй сэдэвчлэсэн
зураг дээр орчуулга хийн ажиллаа. Экспедицийн 2017 оны 12 сарын 13-ны хурлаар атласын
тайлбарын орчуулгыг 2018 оны 02-р сарын 01-ээс өмнө ШУА-ийн ГГХ-ийн талаас
хянан Орос-Монголын хамтарсан Биологийн иж
бүрэн экспедицийн ажлын албанд
хүргүүлхээр тогтлоо. Атласыг 2018 онд эхийг эцэслэн 2019 оны эхээр хэвлэлтэнд
оруулхаар төлөвлөн ажиллаж байна.
3.
Орос-Монголын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн удирдах зөвлөлд
ШУА-ийн ГГХ-г төлөөлөн Академич Д.Доржготов, захирал Доктор(PhD) Д.Баттогтохнар, Орос-Монголын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн редакцийн
зөвлөлд Монгол талаас Академич Ц.Жанчив, Доктор Я.Адъяа, Доктор
Д.Баттогтохболон хариуцлагатай нарийн бичгээр Доктор Э.Ариунболд ажиллахаар болсон байна.
4.
Оросын ШУА-ийн Газарзүйн хүрээлэнтэй албан уулзалтыг тус Хүрээлэнгийн
Ерөнхий захирал ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Доктор(ScD) Соломина Ольга Николаевна, орлогч захирал Доктор(ScD) Тишков Аркадий Александрович болон тус хүрээлэнгийн Мөстлөгийн салбар,
Физик-Газарзүй болон Хүрээлэн буй орчны менежментийн асуудлын салбар, Нийгэм
эдийн засгийн газарзүйн салбар, Дэлхийн хөгжлийн газарзүйн лаборатори, Усны
лаборатори, Зураглал болон GIS лаборатори, Гео-политикийн судалгааны лабораторийн
удирдлага төлөөлөлтэй уулзан санал солилцон хоёр хүрээлэнгийн цаашдын хамын
ажиллагаа, судалгааны чиглэл, хүрээг тодорхойлох, хоёр хүрээлэнгийн хамтын
ажиллагааны гэрээнд ямар чиглэл, хамтарсан судалгааг оруулах талаар дэлгэрэнгүй
ярилцлаа. Хамтын ажиллагааны гэрээний төслийг ШУА-ийн ГГХ-ээс ОХУ-ын ШУА-ийн
Газарзүйн хүрээлэнд энэ ондоо багтаан хүргүүлхээр тогтлоо. Мөн түүнчлэн Оросын
ШУА-ийн Газарзүйн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой 2018 онд тохиох бөгөөд
тус ойд зориулсан арга хэмжээ, ОУ-ын хуралд ШУА-ийн ГГХ-ээс төлөөлөл заавал
орцуулах хүсэлтийг Оросын талаас уламжилласан байна.
5. М.В. Ломоносовын
нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Газарзүйн факультетийн
захирал, ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Доктор(PhD) С.А.
Добролюбов, ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын
ШУА-ийн Академич Н.С. Касимов нартай уулзан 2016 оны 08-р сард байгуулсан хоёр
талын гэрээг ажил хэрэг болгох, цаашид хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар
ярилцан, ШУА-ийн ГГХ-ээс залуу судлаачыг усны болон геохими, ландшафтын
чиглэлээр сургах ажлыг зохион байгуулан ажиллахаар тохирлоо. Уулзалтын үеэр
Академич Н.С. Касимов “Сэлэнгэ болон Байгаль нуурийн сав газрын усны судалгааны
үр дүнг” хэлэлцүүлсэн усны чиглэлийн олон улсын бага хурлыг 2018 оны 08-р сард
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах санал гарган энэ тал
дээр ШУА-ийн ГГХ хамтран ажиллахаар болсон байна.
Оросын Шинжлэх Ухааны Академийн харъяа Академич А.Н.Северцовын нэрэмжит Экологи ба Эволюцийн Хүрээлэнгийн дэргэдэх Орос-Монголын
хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн удирдах ажилтуудын хурал


Оросын Шинжлэх Ухааны Академийн харъяа Академич А.Н.Северцовын нэрэмжит Экологи ба Эволюцийн Хүрээлэнгийн дэргэдэх Орос-Монголын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн удирдах ажилтуудын хурал
.jpg?w=1000)

Оросын ШУА-ийн Газарүйн хүрээлэнийн ерөнхий захирал ОХУ-ын
ШУА-ийн сурвалжлагч гишүүн Доктор(ScD) Соломина Ольга Николаевна болон тус хүрээлэнгийн салбар,
лабораторийн дарга, эрдэм шинжилгээний ажилтан нартай уулзалт зохион
байгууллаа.


Оросын ШУА-ийн Газарүйн
хүрээлэнийн ерөнхий захирал ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Доктор(ScD)
Соломина Ольга Николаевна, орлогч захирал Доктор(ScD) Тишков Аркадий
Александрович нартай тусгайлсан уулзалт зохион байгуулан хоёр байгууллагын
цаашдыг хамтын ажиллагааг ярилцлаа.
.png?w=1000)

В. Ломносовын
нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Газарзүйн факультитийн захирал, ОХУ-ын
ШУА-ийн сурвалжлагч гишүүн Доктор(PhD) С.А. Добролюбов, ОХУ-ын Газарзүйн
нийгэмлэгийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын ШУА-ийн Академич Н.С. Касимов
нартай уулзалт зохион байгууллаа.
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
Бусад мэдээлэл