Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Судалгааны үр дүн төрийн түшээдийн сонорт хүрч, анх удаа Монгол улсын ерөнхий сайд Хөрс хамгаалах асуудлаар УИХ-ын чуулганд үг хэлэв
Судалгааны үр дүн төрийн түшээдийн сонорт хүрч, анх удаа Монгол улсын ерөнхий сайд Хөрс хамгаалах асуудлаар УИХ-ын чуулганд үг хэлэв















Хөрс хамгаалах асуудлыг төр засгийн өндөр түвшинд анхаарч эхэллээ. 2017 оны Засгийн газрын 149-р тогтоолоор жил бүрийн 5-р сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг “Хөрс хамгаалах үндэсний өдөр" болгон тэмдэглэж байхаар тогтоосон. 2018 оны 05 сарын 18-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөрс, бэлчээр, тариалангийн газрын хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ Газарзүй-Геоэкологийн хүрээлээнгийн Хөрс судлалын салбарын хийж гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын хөрсний бохирдол” судалгааны ажлын үр дүнгээс тоо баримттай иш татаж Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байгаа нь гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой гэж онцоллоо.

Хөрс хамгаалах талаар цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээнүүдэд Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн судлаачдын боловсруулсан санал зөвлөмжүүд орсон бөгөөд хөрсний бохирдолтой тэмцэх үйл ажиллагааг нийт ард иргэдийн өргөн оролцоотойгоор хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, бохирдуулагч эх үүсвэрийг багасгах, арилгах бодлогыг баримтлах, ундны усны эх үүсвэрийн ойролцоо байрлах гэр хорооллын хамрах хүрээг багасгах зэрэг асуудлуудад анхаарч  хөрс хамгаалах, нөхөн сэргээх бодлого бол Монгол улсын урт хугацааны хөгжлийн тулгуур бодлого байх болно гэж мэдэгдлээ.     

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Монголчууд бидний хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээх ёстой олон чухал эрхэм зүйлсийн нэг бол Монгол орны үршил шимтэй хөрс, газар шороо юм” гэж онцлон тэмдэглэлээ.

http://news.gogo.mn/r/225859


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө