Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Канадын MERIT төслөөс ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд видео бичлэгийн багц төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Канадын MERIT төслөөс ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд видео бичлэгийн багц төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн нь Kанад улсаас хэрэгжүүлж буй MERIT төсөлтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд тус төслийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд хүрээлэнгийн захирал доктор Д.Баттогтох ажилладаг билээ. 2018 оны 04 сарын 26-ны өдөр MERIT төслийн захирал Синди Фэйр, төслийн дэд захирал Ш.Оюунтуяа, хамтран ажиллагч байгууллага болох Канадын Мэргэжлийн Үйлчилгээний Байгууллага (CESO)-ийн Ерөнхийлөгч  Венди Харрис, тус байгууллагын Олон улсын хөтөлбөрийн захирал Гейл Ли нарыг хүрээлэнгийн захирал Доктор Д.Баттогтох, ЭНБД доктор А.Хауленбек тэргүүтэй эрдэмтэн нар хүлээн авч уулзан хамтын ажиллагаа, төслийн явцын талаар ярилцлаа. Тус уулзалтын үеэр өмнө хүрээлэнгийн удирдлагаас уламжилсан хүсэлтийн дагуу  ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд Видео бичлэгийн багц төхөөрөмжийг шилжүүлэн өгч, ашиглалтын гэрээг байгууллаа. Энэхүү видео бичлэгийн багц төхөөрөмж нь хүрээлэнгийн мэдлэгийн порталын цахим сургалтын бүрэлдэхүүн хэсэгтэй холбогдолтой хурал, семинар, судалгааны явц, үйл ажиллагааг дүрсжүүлэн буулгахад чухал шаардлагатай юм. Мөн энэхүү төхөөрөмж нь хүрээлэнгийн гол чухал үйл явдал, арга хэмжээг дүрсжүүлэн буулгаж, порталд байршуулах боломжийг олгох юм. Дашрамд MERIT нь Канадын хоёр төрийн бус байгууллага, Канадын Мэргэжлийн Үйлчилгээний Байгууллага (CESO) болон Канадын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ (WUSC) хоорондын түншлэлээр, Канад мэргэжлийн зөвлөхүүд болон Монгол дахь MERIТ багынхны тусламжтайгаар хэрэгжиж буй төсөл юм. Ингэснээр богино хугацааны стратегийн дэмжлэг болон урт хугацааны томилолтоор ирэх мэдлэг, мэргэжлийн ур чадвартай зөвлөхүүдийг ашиглан тухайн газрын онцлогт тохирсон шилдэг туршлага, арга хэрэгсэл болон системүүдийг тогтвортой хэрэгжүүлэх юм. MERIT нь Канадын Гадаад харилцааны яамнаас санхүүжилттэй, долоон жилийн хугацаанд (2016-2023) хэрэгжих төсөл юм.



















Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө