Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН II БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН II БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын хоёрдугаар бага хурал 2019   оны 6-р сарын 13-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.  Энэхүү олон улсын бага хурлын үндсэн зорилго нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, эрдэмтэн, бодлого тодорхойлогч нарыг нэгэн талбарт цуглуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар нэгдсэн ойлголцол, зөвлөмжийг гаргахад оршиж байна. 

















Олон улсын 2-р бага хурлын нээлтэнд  БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, БОАЖЯ-ны сайдын зөвлөх Г.Нямдаваа нар хүрэлцэн ирж, хурлыг нээж үг хэлэв.  



















Энэхүү бага хуралд БНХАУ, ОХУ, Япон, Герман, БНСУ, Энэтхэг, Канад, Буриад, ӨМОЗО болон Монгол улсын эрдэмтэн судлаач, багш нараас гадна БСШУСЯ, БОАЖЯ, ШУА-ийн удирдлага, ажилтан олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 200 гаруй эрдэмтэн судлаачид оролцлоо. Мөн түүнчлэн тус бага хуралд олон улсад нэр хүндтэй эрдэмтэд болох  БНХАУ-ын эрдэмтэн Wang Tao, Dong Suocheng, Японы эрдэмтэн Tsunekawa Atsushi, БНСУ-ын эрдэмтэн Sung Gyu Kim болон Энэтхэг улсын эрдэмтэн, Дэлхийн банкны 2030 усны нөөцийн бүлгийн зөвлөх Mahesh Patanker нар уригдан ирж хурлын үндсэн илтгэлийг хэлэлцүүллээ. 

 

Тус бага хурлын хүрээнд салбар хуралдааныг байгалийн шинжлэх ухаанаас гадна нийгэм эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлыг хөндсөн судалгааг хэлэлцүүлж, олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцөлийг бий болгож байгаагаар онцлог болж байна.

 

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” (EST-2019) олон улсын бага хурал нь доорх үндсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдлаа. Үүнд:

• Байгалийн нөөц ба ашиглалт

• Хүрээлэн буй орчны төлөв байдал ба загварчлал

• Уур амьсгалын өөрчлөлт ба хүрээлэн буй орчны нөлөөлөл

• Экологи, хүрээлэн буй орчны судалгааны арга, аргачлал

 Байгаль орчны бодлого ба тогтвортой байдал

 • Эдийн засгийн корридор ба интеграци

• Улс хоорондын, салбар хоорондын судалгаа шинжилгээний хамтын ажиллагаа

• Шинжлэх ухаан, бизнесийн салбарын үр ашигтай хамтын ажиллагаа ба кластер хөгжлийн зарчим

• Нөхөн сэргээлт, хянах арга технологи 

• Хаягдал бохир усыг цэвэрлэх технологи ба менежмент























Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө