Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хятад-Монгол-Япон гурван улсын хамтарсан “Цөлжилттэй тэмцэх ба цэвдэг судлалын судалгаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Бээжин хотноо зохион байгуулагдлаа.
Хятад-Монгол-Япон гурван улсын хамтарсан “Цөлжилттэй тэмцэх ба цэвдэг судлалын судалгаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Бээжин хотноо зохион байгуулагдлаа.

2017 оны 12-р сарын 21-ний өдөр Хятад-Монгол-Япон гурван улсын эрдэмтэн, судлаачдын хамтарсан “Цөлжилттэй тэмцэх ба Цэвдэг судлалын судалгаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа.  Уулзалт хэлэлцүүлгийн гол зорилго нь гурван улсын холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын оролцоо бүхий хамтарсан судалгаа, судалгааны чиглэл, сэдэв, төслийн саналыг хэлэлцэн цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гаргах зорилготой байсан. Тус хурлаар өмнөх жилүүдэд Монгол-Хятад, Монгол-Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, эдгээрийн улсуудын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны орчны талаар, мөн түүнчлэн цаашид авч хэрэгжүүлэх төслийн санал, чиглэлийг ярилцан тохирлоо. Уулзалт хэлэлцүүлэгт МУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл оролцлоо. Мөн түүнчлэн, Хятадын ШУА-ийн Баруун хойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн хүрээлэнгийн захирал Проф. Ванг Тао, Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн захирал Доктор Д.Баттогтох, Японы Хүрээлэн буй орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн тэргүүлэх судлаач, Доктор Күенг Ванг нар хамтарсан судалгааны чиглэл, төслийн санал бүхий танилцуулгыг хийж хуралд оролцогчдод мэдээлэл хүргэв. Мөн түүнчлэн, Хятад-Монгол-Япон улсын Цөлжилт ба Цэвдэг судлалын талаарх нарийвчилсан мэдээлэл, хамтарсан төслийн санал, төлөвлөгөөний талаар тус тусын мэдээллийг холбогдох судлаачид хэлэлцүүлэв. 





































        Хамтарсан хурлын үеэр МУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл болон  БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Бай Чун Ли нар албан бус уулзалт зохион байгуулан хоёр орны Шинжлэх ухааны Академийн хамтын ажиллагаа, хэрэгжин эхэлж буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар санал солилцон хамтын ажиллагааг идэвхжиж байгааг сайшаан улам идэвхжүүлэх боломжтойг дурдлаа. Уулзалтын үеэр Монгол улсад хоёр орны хамтарсан экологийн урт хугацааны мониторингийн суурин байгуулах ажлыг эхлүүлхээр тохилцон цаашид энэ талаар ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал болон Хятадын ШУА-ийн Баруун хойд бүсийн Эко-Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн хүрээлэнгийн захирал нарт хариуцуулан ажиллахаар тогтлоо. 




Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө