Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГАА ИЛҮҮ ИДЭВХТЭЙ, ӨРГӨЖИХ БОЛОМЖ НЭЭГДЭЖ БАЙНА
ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГАА ИЛҮҮ ИДЭВХТЭЙ, ӨРГӨЖИХ БОЛОМЖ НЭЭГДЭЖ БАЙНА

МУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн урилгаар 2019 оны 10-р сарын 20-24-ны хооронд ОХУ-ын ШУА-д албан ёсны айлчлал хийлээ. Тус айлчлалын төлөөлөгчийн бүрэлдэхүүнд ШУА-ийн тэргүүлэгч гишүүн, ШУГА, Академич, Д.Доржготов, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох нар оролцон ажиллаа. Айлчлалын хүрээнд ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч Академич А.М.Сергеев, Дэд Ерөнхийлөгч Академич А.В.Адрианов, Академич Ю.Ю.Балега болон бусад албаны төлөөлөлтэй уулзан, хоёр улсын ШУА-ийн хамтын ажиллагааны талаар санал солилцон, инноваци, технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал дээр хоёр улсын ШУА-ийн Ерөнхийлөгч нар гарын үсэг зуран баталгаажууллаа.
Мөн түүнчлэн, Хагас зуун жилийн түүхтэй Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспедицийн 50 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан баярын хурал, эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн ГГХ-ийн захирал, доктор Д.Баттогтох, Академич Д.Доржготов, Доктор Мэндсайхан, Доктор С.Энх-амгалан нар тус тус оролцон илтгэл, мэдээллээ танилцууллаа. Мөн түүнчлэн, айлчлалын бүрэлдэхүүн, Оросын ШУА-ийн Экологи Эволюцын хүрээлэн болон Оросын Газарзүйн нийгэмлэгд зочиллоо.
Тус айлчлалын хүрээнд ШУА-ийн ГГХ-ийн захирал, доктор Д.Баттогтох, Академич Д.Доржготов нар Москвагийн Их сургуулийн, Хөрсний факультетын декан, доктор, профессор Шоба Сергей Алексеевич болон тэнхимийн эрхлэгч нартай уулзан хүрээлэнгийн залуу судлаачдыг суралцуулах боломж, нөхцөлийн талаар санал солилцлоо. Энэ тал дээр тус факультетаас дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн түүнчлэн, Оросын ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн захирал О.Н Соломина, тус хүрээлэнгийн дэд захирал, доктор В.А Колосов нартай уулзан хамтарсан судалгааг бодит ажил болгон эхлүүлэх тухайлбал, ус зүй, мөстлөгийн судалгаа, евро-азийн эдийн засгийн коридор хөгжүүлэх боломжийн талаарх нийгэм, эдийн засгийн газарзүйн судалгаа зэргийг онцлон ирэх жилээс уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах талаар ярилцлаа. Энэхүү хамтарсан судалгаануудыг бодит ажил болгох зорилгоор дараагийн уулзалтыг ирэх оны 06-р сард Монгол улсад зохион байгуулахаар тогтлоо.






































Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө