Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв ТББ (WSCC), АНУ-ын Ойн сантай хамтран зохион байгуулсан нийгмийн сургалт
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв ТББ (WSCC), АНУ-ын Ойн сантай хамтран зохион байгуулсан нийгмийн сургалт

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв ТББ (WSCC), АНУ-ын Ойн сантай хамтран зохион байгуулсан нийгмийн сургалтанд тус хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбарын ЭШДА Ц.Солонго, ЭШДаА Н.Золзаяа, Цэвдэгийн судалгааны салбарын ЭШДА Е.Тэмүүжин нар 2019 оны 8 сарын 3-6-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг, Хурх голын хөндийн Хулст толгой хэмээх газарт байрлах Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв ТББ-ын судалгааны сууринд болов. Сургалтаар
·         Нийгмийн судалгааны өгөгдөл, мэдээлэл цуглуулах, боловсруулах, нийгмийн судалгаа хийх, санал асуулга ярилцлага бэлтгэх, чанарын өгөгдөлд дүн шинжилгээ хийж, үр дүнг нэгтгэн боловсруулахад суралцав.
·         Хурхын голын хөндийн малчин өрхүүдээс дэлхийд ховордож буй Цэн тогорууг хамгаалах, Хурхын голын хөндийг Улсын тусгай хамгаалалтанд авах асуудлаар санал асуулга авах ажилд оролцлоо. 

Мөн хээрийн сургалтын үеэр Газрын нөөц, Газар ашиглалтын салбарын ЭШДА Ц.Солонго “Малчдаас нийгмийн судалгаа авахад тулгардаг асуудал, анхаарах зүйлс” сэдвээр сургалтанд оролцогчдод илтгэл тавив.


 


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө