Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Минору Кикүчи, ШУТ Сангийн захирал Д.Энхжаргал, ХААИС-ийн захирал Т. Хэрүүга, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага - JICA, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, ДЭМБ, Азийн хөгжлийн банкны төсөл, ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэнгийн хамт олны төлөөлөл оролцов.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны шинэ лаборатори нь орчин үеийн стандартад нийцсэн био-аюулгүй байдлын 1-2 дугаар зэрэглэлийн иж бүрэн лабораториуд, сургалт, семинар зохион байгуулах зориулалт бүхий хурлын заалтайгаар баригдсан байна. Мөн тус лабораторид Японы ЖАЙКА/AMЕД байгууллагын санхүүжилттэй SATREPS төслөөс өндөр хүчин чадалтай цахилгааны автомат нөөц үүсгүүрийг суурилуулж өгсөн нь лабораторийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад чухал үр дүнтэй юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлийн зорилтуудын хэрэгжилтийн нэг нь энэхүү лаборатори болж байна.

Эх сурвалж: БСШУС Яам