Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН (IGG) БОЛОН ЯПОН УЛСЫН КЮШУ (KYUSHU UNIVERSITY) ИХ СУРГУУЛИЙН ШИНЖЛЭХ УХААН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН SATREPS ТӨСӨЛ БОЛОН БУСАД ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА.
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН (IGG) БОЛОН ЯПОН УЛСЫН КЮШУ (KYUSHU UNIVERSITY) ИХ СУРГУУЛИЙН ШИНЖЛЭХ УХААН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН SATREPS ТӨСӨЛ БОЛОН БУСАД ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА.

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн Япон улсын Кюшу их сургуультай 2009 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019 онд гэрээг дахин шинэчлэн байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулах үйл ажиллагаанд Кюшу их сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал, доктор Хирофуми Вада, Дэлхий судлалын тэнхимийн профессор Каору Кашима, Секияа Минору, Биологийн тэнхимийн профессор Нацуко Хамамура мөн түүнчлэн, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, Доктор Д.Баттогтох, Хөрс судлалын салбарын дарга, Доктор О.Батхишиг, Эрдэм шинжилгээний дэд ажилтан Ө.Ганзориг нар оролцлоо.
Хамтын ажиллагааны гэрээг сунгаснаар хамтарсан судалгааг илүү өргөн хүрээгээр явуулах Кюшу Их сургуулийн эрдэмтэн профессор нартай хамтран SATREPS-ийн төслийг боловсруулан мэдүүлэх, цаашид залуу судлаач, эрдэмтдийг туршлага судлуулах зорилгоор хоёр талд сургалт семинарт хамруулах, хурал семинар хамтран зохион байгуулах, хамтарсан өгүүлэл, бүтээл хэвлүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх илүү өргөн боломж нээгдэж байна.
Өнгөрсөн жилүүдэд талууд хамтарсан нэг төслийг хэрэгжүүлсэн бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд залуу судлаачдыг богино хугацааны сургалт, семинарт тогтмол хамруулан, одоогоор нэг судлаач докторантад суралцаж байна.
Хүрээлэнгийн удирдлага, эрдэмтэн нар Кюшу их сургууль ажиллах үеэр тус сургуулийн Хөдөө аж ахуйн сургуулийн Хүрээлэн буй орчмын тэнхимийн профессор Шиноги Ёшиюки, Инженерийн сургуулийн профессор Нориюки Ясуфуку нартай уулзаж хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх, тэдгээр эрдэмтдийн хэрэгжүүлж буй судалгаа, аргазүй, туршилт судалгааны лабораторитой танилцлаа.





































Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө