“Газрын харилцаа-2019” эрдэм шинжилгээний бага хурал
Газар
зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар,
ХААИС, Агроэкологийн сургууль, Газрын менежментийн тэнхим, ШУА-ийн
Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын газар зохион байгуулагчдын холбооноос хамтран
2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Газрын харилцаа-2019” сэдэвт эрдэм
шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.
Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:
Монгол улсад жил бүр уламжлал болгон зохиогддог газрын харилцааны салбарын
мэргэжилтэнгүүд болон их сургуулийн багш, судлаачдын судалгааны ажлыг олон
нийтэд танилцуулах, харилцан туршлага солилцох зорилгоор улсын хэмжээний эрдэм
шинжилгээний бага хурал явуулах, судалгааны ажлын үр дүнг зөвлөмж болгох талаар
хэлэлцүүлэг хийхэд оршино.
Хамрах хүрээ: салбарын
яам, агентлаг, газрын албадууд, хүрээлэн, их дээд сургуулиуд, мэргэжлийн
байгууллагууд болон судлаачид
Сэдвийн
чиглэл:
Ø Газар
зохион байгуулалт
Ø Газрын
кадастр, зураглал
Ø Газрын
үнэлгээ, үнэлгээний систем
Ø Газрын
эрх зүй
Ø Газарзүйн
мэдээллийн систем, тандан судлал
Ø Газрын
төлөв байдал, мониторинг
Ø Газрын
эдийн засаг, загварчлал
Хуралд
оролцох хэлбэр:
Ø Аман
илтгэл
Ø Ханын
илтгэл
Ø Өгүүлэл
хэвлүүлэх
Хурлын
эмхтгэлд өгүүлэл хэвлүүлэх зөвлөмж:
Ø Өгүүллийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны 18.00 цаг хүртэл tshinebayar@muls.edu.mn
хаягаар хүлээн авна
Ø Өгүүлэл нь ХААИС-ийн эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах, хэвлүүлэх
журмын дагуу байх (Заавар журмыг muls.edu.mn сайтаас татан авч болно.)
Ø Өгүүлэл нь 3-6 нүүрнээс бүрдэх
Ø Өгүүллийг редакцийн зөвлөл хянан, шаардлага хангасан эсэхэд үнэлгээ
өгнө. Шаардлага хангасан бүтээлийг хурлын эмхтгэлд хэвлэнэ.
Ø Хурал зохион байгуулах комисс хуралдаанаар хэлэлцэгдэх илтгэлийг шүүн
хэлэлцэж, хариуг 2019 оны 4 дүгээр сарын 20-нд мэдэгдэнэ.
Ø Хурлын эмхтгэл хэвлүүлэх үнэ 30000 төгрөг /Агроэкологийн сургуулийн
данс: ХААН банк 5070050826 тоот дансанд тушаана /
Жич: Хуралтай
холбоотой аливаа асуудлаар хурлын зохион байгуулах комисстой дараахь хаягаар
холбоо барина уу. dtuvshinbayar@yahoo.com, tshinebayar@muls.edu.mn
Утас:
99996904, 96666708

Бусад мэдээлэл