4th CAREC Think Tanks Development Forum-д оролцоо.
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны
хүрээлэн нь (CAREC Institute) Азийн хөгжлийн
банк (ADB), Бүс
нутгийн мэдлэг хуваалцах санаачлага (RKSI),
Олон улсын эдийн засаг, санхүүгийн хүрээлэн (IEFE), БНХАУ-ын Сангийн яамтай хамтран дөрөвдэхь удаагийн CAREC Think Tanks Development Forum
(CTTDF)-ыг “Trading for Shared Prosperity” сэдвийн
хүрээнд 2019 оны 8 дугаар сарын 27-28ны өдрүүдэд Торгоны замын эхлэл цэг,
эртний хотуудын нэг БНХАУ-ын Шаанси мужийн Шиан хотод зохион байгууллаа.
АХБ-ны дэд ерөнхийлөгч ноён Шихин Чен, БНХАУ-ын Сангийн
яамны Ерөнхий захирлын орлогч ноён Лю Вейхуа, Шаанси мужийн Засаг даргын орлогч
ноён Сю Датун, CAREC-ийн гишүүн орнуудын дэд сайд нар, Олон улсын байгууллагын
захирлууд, эрдэм шинжилгээний байгууллагын нэрт эрдэмтэд, судлаачид зэрэг
нийт 20 гаруй орны 130 гаруй оролцогчид
оролцов.
CTTDF нь CAREC-ийн бүс нутагт тэргүүлэгч судалгааны
байгууллагуудын санал, мэдээ, мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа хийх замаар
бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих
зорилготой CAREC Think Tanks Network (CTTN) -ийн хүрээнд жил бүр
уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээ нь юм.
“CTTDF нь CAREC-ийн төсөл,
санаачлагыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээгээр
дамжуулан сая сая хүний амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогыг сайжруулах
хүчирхэг платформ юм. CAREC хүрээлэн нь шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх CAREC
Сайд нарын бага хурал, холбогдох албан ёсны уулзалт зэрэг өндөр түвшний
платформуудыг бий болгоно" гэж
CAREC хүрээлэнгийн шинэ захирал ноён Сайед Шакил Шах нээлтийн үгэндээ
онцлон хэллээ.
Чуулга уулзалтад оролцогчид Бүс нутгийн интеграцчлал,
худалдаа, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх арга хэрэгсэл,
худалдааны дайн, Торгоны замын дагуух логистикийг стандартчилах, технологийн
оролцоо, цахим худалдаа, тэдгээрийн бүс нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл
зэрэг сэювээр судалгааны үр дүнг
хэлэлцэж, шинэ судалгааны тэтгэлэгт хөтөлбөр зарлав.
Тус
форумд Монгол улсаас Шадар сайд асан Д.Ганболд, Стратеги судлалын
хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль, МУИС-ийн Санхүүгийн асуудал хариуцсан дэд
захирал Ч.Ундрам, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Б.Түвшинтөгс, ШУА-ийн
Газарзүй, Геоэкологийн хүрээлэгийн Нийгэм эдийн засгийн салбарын судлаач
Ц.Отгонхүү нар оролцож, тав дахь удаагийн CAREC
think tank forum-ыг дараа жил Улаанбаатар хотод зохион байгуулах
саналыг тавилаа.


Бусад мэдээлэл