Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Агаар болон Орчны бохирдлыг бууруулахад Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
“Агаар болон Орчны бохирдлыг бууруулахад Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Агаар болон Орчны бохирдлыг бууруулахад Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт

эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.


Шинжлэх ухааны академи болон түүний харьяа Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгээс Байгаль Орчин Аялал Жуулчлалын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран “Агаар болон Орчны бохирдлыг бууруулахад Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг (ЭШБХ) Агаарын бохирдлын чиглэлээр судалгаа шинжилгээ явуулж буй Монгол улсын холбогдох байгууллагууд болон гадаад улсын байгууллагуудын төлөөллийг оролцуулан 2018 оны 1-р сарын 29-нд амжилттай зохион байгуулав.

Энэхүү бага хурлын үндсэн зорилго нь Улаанбаатар хотын Агаар болон Орчны (хөрс, ус) бохирдлын тоон мэдээлэл, бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгааны үр дүнг нэгтгэх, олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр “Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн” байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагааны бодитой шийдлүүдийг тодорхойлоход оршиж байгаа юм.

Тус бага хуралд Шинжлэх ухааны академи болон түүний харьяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, БОАЖЯ, БСШУСЯ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Монгол улсын Их сургууль, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 40 гаруй эрдэмтэн судлаачид оролцов.

Тус хуралд БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацийн Агаарын чанарын менежментийн хэлтсийн мэргэжилтнүүд мөн ХБНГУ-ын холбогдох судлаач нар оролцож, өөрсдийн судалгааны үр дүн, орчны бохирдлыг бууруулах арга аргачлал, шийдлийг  танилцуулав.

Эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотын агаарын чанарын асуудал ба мониторинг, агаар дахь тоосонцрын бохирдол, агаарын бохирдлын нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, усны нөөц болон бохирдол, хөрсний бохирдол, хүн амын шилжилт хөдөлгөөн, хот төлөвлөлт, эрчим хүчний нөөц, барилгын стандарт, дулаан алдагдал, гэр хороолол дахь ариун цэврийн байгууламж, агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй төрийн бодлого арга хэмжээ, түүнд шинжлэх ухаан болон хувийн хэвшлийн оролцоог тодорхойлсон өргөн хүрээнд хэлэлцүүлгийг өрнүүлсэн ба агаар болон орчны бохирдлыг бууруулахад “Төр – Шинжлэх ухаан – Хувийн хэвшлийн” хамтын ажиллагаа, зохион байгуулалтыг тодорхойлох, улмаар төрөөс авч хэрэгжүүлэх богино, дунд, урт хугацааны бодлого, үйл ажиллагаанд зөвлөмж санал боловсруулан холбогдох байгууллагууд болох Нийслэлийн засаг даргын тамгын газар, Агаар болон орчны бохирдлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлэх юм. 































Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө