Гандуу хуурай нутгийн хүрээлэн буй орчны эмзэг байдал ба дасан зохицох стратеги сэдэвт Монгол, Японы эрдэмтэдийн хамтарсан семинар боллоо
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн 2-р байранд 2018
оны 5-р сарын 14-нд
Монгол Японы эрдэмтэдийн хамтарсан “Гандуу хуурай нутгийн
хүрээлэн буй орчны эмзэг байдал ба дасан зохицох стратеги” сэдэвт уулзалт семинар
боллоо. ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн Биологийн тэнхим,
Японы Цукубагийн Орчин судлалын хүрээлэнгийн судлаачид оролцлоо.
Семинарт Японы Цукубагийн ОСХ-ийн эрдэмтэн док. Qinxue WANG, Tomohiro
Okadera, Tadanobu Nakayama нар “Гандуу хуурай нутгийн
хүрээлэн буй орчны эмзэг байдал ба дасан зохицох стратеги”, ГГХ-ийн судлаач
док. О.Батхишиг “Монгол орны газрын
элэгдэл эвдрэл, эмзэг байдал” док. С.Чинзориг
“Усны нөөц, ус ашиглалт” МУИС-ийн судлаач док. Ө.Баярсайхан, Г.Нарангарвуу нар “Акваэкосистем” зэрэг сэдвүүдээр
илтгэл хэлэлцүүллээ.
ГГХ-ийн захирал док.
Д.Баттогтох, Цукубагийн ОСХ-ийн хүрээлэнгийн судлаачдын багийн тэргүүн док. Qinxue WANG нар цаашдын хамтын ажиллагааны
талаар санал солилцов. Монгол орны хүрээлэн буй орчны өөрчлөлт, усны нөөц, хөрсний
доройтол, хээр говийн экосистемийн мониторинг, уур амьсгалын дулаарал
хуурайшил, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг багасгах, дасан зохицох
стратеги зэрэг асуудлуудаар Монгол-Японы эрдэмтэд цаашдаа хамтарсан судалгаа явуулна.

Бусад мэдээлэл