Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-ын “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн зөвлөхүүд ГГХ-ийн удирдлагтай уулзалаа
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-ын  “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн зөвлөхүүд  ГГХ-ийн удирдлагтай уулзалаа

2019 оны 4-р сарын 16-ны өдөр Жайка-ийн “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн багийн Институцын хөгжил, хууль эрх зүйн орчин хариуцсан мэргэжилтэн Ж.Ватанабэ, Чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоо/ГМС хариуцсан мэргэжилтэн Р.Икэда нарыг ГГХ-ийн захирал Др.Д.Баттогтох, ГГХ-ийн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын дарга Др.М.Алтанбагана нар хүлээн авч уулзаж, төсөлтэй холбоотой мэдээлэлтэй танилцан цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Энэхүү төсөл нь 2019 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн ба Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотод хүн ам, үйлдвэрлэлийн хэт төвлөрөл бий болж, улсын хэмжээнд тэнцвэртэй, харилцан уялдаатай хөгжлийн бодлого хэрэгжүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байгаатай холбогдуулан төслийн хүрээнд улсын хэмжээний цогц хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлж, уг төлөвлөгөөнд үндэслэн эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлснээр хот, хөдөө орон нутгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг дэмжин, бүс нутгуудын хоорондын ялгааг арилгаж, Нийслэлийн хотжилтын асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байна.

Уулзалтын төгсгөлд ГГХ-ийн хэд хэдэн салбарын ялангуяа, Нийгэм эдийн засгийн газарзүйн салбар, Хөрс судлалын салбар, Усны нөөц ус ашиглалтын салбар, Зурагзүй газарзүйн мэдээллийн системийн салбарын эрдэмтэн судлаачдын зөвлөх үйлчилгээ мөн тэдгээрийн судалгааны ажлын үр дүнд суурилсан оновчтой цогц төлөвлөгөөг боловсруулахад хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. 




Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө