Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Доод нуур, Рэнчинлхүмбэ сумын Тарган нуурын загасны нөөц, Тэнгис-Шишхэд голын Сибирийн тул загасны тоо толгойг тогтоох хээрийн судалгааны ажил
Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Доод нуур,
Рэнчинлхүмбэ сумын Тарган нуурын загасны нөөц, Тэнгис-Шишхэд голын Сибирийн тул
загасны тоо толгойг тогтоох чиглэлээр хоёр сумын Засаг даргатай байгуулсан
хамтарсан гэрээний дагуу 2018 оны 09 сарын 19-ны өдрөөс эхлэн 14 хоногт багтаан хээрийн судалгаа явууллаа.
Ажлын зорилго: Доод нуур, Тарган нуурын загасны нөөцийг тогтоон
зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэл, Тэнгис-Шишхэд голын сибирийн тул
загасны тоо толгойг тогтоох, хамгаалах зөвлөмж боловсруулж өгөх
Судалгаанд оролцсон бүрэлдэхүүн
Б. Мэндсайхан – Загас судлаач, ЭШТА, Доктор (Ph.D)
М. Жансагсодном – Загас судлаач, ЭШДаА
Н. Цагаанцоож – Биологич, ЭШАА, Доктор (Ph.D)
Ойн нөөц, ой хамгааллын салбар
Н. Батболд – Жолооч, загасчин
Хээрийн судалгааны явц
Дээрх нууруудын загасны зүйлийн бүрдэл, тоо хэмжээг тогтоох судалгааны
ажилд 100 м урттай, 1.5-2 м өндөртэй 30х30 мм нүд
бүхий заламгайн тор, загасыг цахилгаанаар барих багажыг ашиглан тодорхой сонгосон цэгээс барьж, гарсан
загасанд морфологи, биологийн бүрэн хэмжилт хийв. Дээж авсан зарим загасны
ходоодонд задаргаа хийж идэш тэжээлийн амьтдын бүтэц, хувь хэмжээг лабораторийн
нөхцөлд тодорхойлохоор 4 хувийн формалины уусмалд, мөн хөвөгч амьтдын тоо
хэмжээг тодорхойлох үүднээс 25, 45 см диаметр бүхий планктоны торыг ашиглан
дээж авч 76 хувийн спиртын уусмалд, ёроолын амьтдын дээж материалыг эргийн
хамагч тор, дэлгэц ашиглан 1м2 талбайн ул хөрсийг хөдөлгөх журмаар
авч хээрийн нөхцөлд газар дээр нь баг, овгийн хүрээнд нь ангилан ялгаж 72
хувийн спиртын уусмалд, загасны генетикийн судалгааны дээжийг 96 хувийн
спиртийн уусмалд тус тус бэхжүүлэн авсан.
Судалгаанд
Доод нуураас 245-517 мм
урттай, 200-1550 гр жинтэй цагаан загас,
126-239 мм урттай шивэр хадран, 111-198 мм урттай шивэр сугас хамрагдсан. Доод
нуураас судалгаанд хамрагдсан загасны 80%-ийг цагаан загас, 15%-ийг шивэр
хадран, 2.5%-ийг зэвэг, 2.5%-ийг шивэр сугас тус тус эзэлж байсан. Тарган
нуураас 394-614 мм урттай, 600-2460 гр жинтэй цагаан загас, 109-208 мм урттай
шивэр сугас, 248 мм урттай гутаарь, 220-265 мм урттай, 92-180 гр жинтэй шивэр
хадран загас баригдсан. Тарган нуураас баригдсан нийт загасны 79%-ийг шивэр
сугас, 6.8%-ийг цагаан загас, 10.3%-ийг шивэр хадран, 3.5%-ийг гутаарь эзэлж
байсан. Доод нуураас баригдсан цагаан загасны ходоодонд шаамий хавч, дамран болон
бүрээн дун, хоовгоны авгаллдай зонхилох хувийг эзэлж байсан. Тарган нуурын
шивэр хадран загасны ходоодонд шаамий хавч, хануур хорхой зонхилох хувийг
эзэлж бясаа, хоовгоны авгалдай ганц
нэгээр тохиолдож байсан. Цагаан нуураас баригдсан зэвэг загас сахалт эрээлж
загасаар хооллосон байсан.
Судалгааны
явцад тусгай зөвшөөрөлтэй 3 компаний загасчдаас зуны улиралд бариад тавьсан тул
загасны мэдээллийг цуглуулсан.
Шишхэд-Тэнгис
голын сав газраас нийт 71-1.36 см урттай 4 тул загасыг барьж шилжилт хөдөлгөөн,
популяцийн төлөв байдлыг тогтоох зорилгоор нурууны сэлүүрийн доор хувийн дугаар
бүхий уян тэмдэглэгээг тавьж өгсөн.
Гарах үр дүн
Ёроолын амьтдын дээж цуглуулав
Цахилгаан багажаар загас барьж байгаа нь
.jpg?w=1000)
Тул загасыг уян тэмдэглэгээгээр тэмдэглэсэн байдал
.jpg?w=1000)
Тэмдэглэгээтэй тулыг усанд нь буцаан тавив
.jpg?w=1000)
Загас хэмжиж байгаа нь
.jpg?w=1000)
Байгаль хамгаалагч нарт анхан шатны мэдээлэл бүрдүүлэх
сургалт явуулав
Эх сурвалж: ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН
ХҮРЭЭЛЭНГИЙН УСНЫ
НӨӨЦ, УС АШИГЛАЛТЫН САЛБАРЫН
ЭШТА, ЗАГАС СУДЛААЧ, ДОКТОР (Ph.D) Б.
МЭНДСАЙХАН
Бусад мэдээлэл