"Цэвдэгт бүс нутгийн авто замд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх аргууд" сэдэвт замын инженер, техникийн ажилчдад зориулсан сургалт боллоо
"Цэвдэгт бүс нутгийн авто замд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх аргууд" сэдэвт замын инженер, техникийн ажилчдад зориулсан богино хугацааны мэргэшүүлэх сургалт 2018 оны 3 сарын 09-10 өдөр амжилттай боллоо. Энэхүү сургалтыг ЗТХЯ, ШУА-ийн ГГХ, МАЗИН, Монголын Цэвдэг Судлалын Холбоо хамтран зохион байгуулав. 2017 оны 12 сарын 01-нд болсон онол практикийн бага хурлаас зөвлөмж гарсан бөгөөд энэ зөвлөмжийн 8-р заалт "Инженерийн чиглэлийн цэвдэг судлалаар авто замын инженер, техникийн ажилтнуудад мэргэшүүлэх сургалтуудыг хамтран зохион байгуулах"-ыг хэрэгжүүлэх хүрээнд энэ сургалтыг зохион байгуулав.
Тус сургалтыг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын ЭШТА, доктор Я.Жамбалжав, ЭША, доктор А.Саруулзаяа, ЭШДА Г.Цогт-Эрдэнэ, МАЗИН-ийн ерөнхий захирал О.Наранбаатар, МАЗИН-ийн нарийн бичгийн дарга Э.Тэргэл нар гардан зохион байгуулсан бөгөөд сургалтанд лекц уншсан эрдэмтэн багш нартаа баярлалаа.
Энэ дашрамд бидний ажлыг байнга дэмжин ажиллаж буй Зам, Тээврийн Хөгжлийн Яамны Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга Р.Мэргэн, БТГ-ын НСХ-ийн дарга Ж.Сэрээтэр, НСХ-ийн ахлах мэргэжилтэн, доктор Д.Гэрэлням нарт талархал илэрхийлье!
Тус сургалтад Зам Тээврийн Хөгжлийн Төв, Архангай болон Хөвсгөл аймгуудын АЗЗА, ШУТИС, Моторс Сервис ХХК, МСПС ХХК, Гео Зураглал ХХК, Эрдэнэт Суврага ХХК, Үйлсийн Зам ХХК-ын инженерүүд идвэхтэй оролцож, сертификат гардан авсан.
Сургалтын талаар MNBT, Монголын Үндэсний Радио, TM, UBS, TV5 телевиз, радиогийнхан мэдээллийг олон нийтэд цаг тухайд нь хүргэсэн.
Зөвлөмжийн дараагийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд бид Монголын замын салбарынхны хүрээнд БНХАУ-ын Төвдийн Тэгш Өндөрлөгийн цэвдэгтэй бүсэд баригдсан өндөр хурдны авто замд ашигласан орчин үеийн арга, аргачлал, технологитой танилцах аялал зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус танилцах аялалд та бүхэн идэвхтэй оролцоно уу!
Бусад мэдээлэл