Япон Улсын Тоттори их сургууль болон ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн хамтарсан олон улсын семинар зохион байгуулагдлаа.
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн болон Тоттори их сургуулийн Хуурай
газрын судалгааны төвтэй хамтран Хуурай гандуу бүс нутаг дах байгаль, нийгэм,
эдийн засгийн хүчин зүйлс, цаашид хамтран хэрэгжүүлэх, үйл ажиллагаа төслийн
санал сэдэвт олон улсын семинарыг 2019 оны 03 сарын 27-ний өдөр Япон улсын
Тоттори хотод зохион байгууллаа. Тус семинарын үеэр цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд
чиглэгдсэн дараах дөрвөн асуудлыг хэлэлцлээ.
Нэг. Япон улсын Тоттори их сургуулийн Хуурай
газрын судалгаа, боловсролын олон улсын платформын захирал Проф. Цуникаватай
хамтран Хуурай гандуу бүс нутаг дах олон улсын судалгааг өргөжүүлэх тэр дундаа
Япон-Хятад-Монголын хамтарсан судалгааг санаачлан хэрэгжүүлэх ингэхдээ Хятадын
ШУА-ийн Баруун хойд бүсийн Эко-Хүрээлэн буй орчин, нөөцийн хүрээлэн (NIEER),
Монгол улсын ШУА-ийн Газарзүй-Геэкологийн хүрээлэн (IGG), Япон улсын Тоттори их
сургуулийн (TU) хамтын ажиллагааны платформ дээр түшиглэн хэрэгжүүлэх, мөн
түүнчлэн энэхүү санаачилга нь өмнөх
гурван талын оролцоо бүхий Бээжин хот, Улаанбаатар хот дахь уулзалтаар
хэлэлцэгдэж байсныг тус уулзалт, семинараас онцоллоо.
Хоёр. Хамтын ажиллагааг өргөжүүлэх дараагийн бодит алхам нь гэрээ
байгуулах юм иймээс Япон улсын Тоттори их сургууль болон Газарзүй-Геоэкологийн
хүрээлэнгийн хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг ирэх 6-р сараас өмнө
албажуулан ажиллахаар тогтлоо. Санамж бичигт залуу судлаачдыг тэтгэлгээр
сургах, харилцан судлаачид, судалгааны материал болон мэдээлэл солилцох,
хамтарсан судалгаа, хурал, семинар зохион байгуулах ажлуудыг тусгахаар санал
нэгдлээ. Гэрээний төслийн эцсийн хувилбарыг Тоттори Их сургуулийн профессор нар
4-р сард Монголд ажиллах үеэр эцэслэн албажуулан гарын үсэг зурах, мөн энэ үеэр
Газарзүй-Геээкологийн хүрээлэнгийн холбогдох салбарын дарга нартай судалгааны
чиглэлээ санал солилцон хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтлоо.
Гурав. Тоттори Их сургуулиас санаачлан хэрэгжүүлж
буй “Future dryland” концепцийн хүрээнд хамран ажиллан, хамтарсан төслийн саналыг
боловсруулан холбогдох санхүүжүүлэгч Япон улсын болон ОУ-ын байгууллагуудад
хүргүүлэн ажиллахаар тогтлоо.
Дөрөвт. ШУА-ийн Газарзүй-Геоэкологи Нийгэм эдийн
засгийн салбар хүний нөөцийг чадавхжуулах, тус хүрээлэнгээс хэрэгжүүлж буй МУ-ын Бүсчилсэн
хөгжлийн онол аргазүйг шинэчлэн боловсруулах суурь судалгааны хүрээнд Тоттори
Их сургуулийн, Инженерийн сургуулийн Проф. Цучияаг ирэх 6 сард богино хугацаагаар
Монголд урьж ажиллуулахаар тогтлоо. Мөн түүнчлэн тус сургуулийн Бүсчилсэн
хөгжлийн судалгааны салбарын холбогдох профессор судлаач нартай хамтран
ажиллахаар ярилцлаа.
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
.jpg?w=1000)
Бусад мэдээлэл