Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хятадын Шинжлэх Ухааны Академийн Газарзүй ба Байгалийн Нөөцийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа.
Хятадын Шинжлэх Ухааны Академийн Газарзүй ба Байгалийн Нөөцийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа.

             ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн төлөөлөл 2017 оны 12-р сарын 22-ны өдөр Хятадын Шинжлэх Ухааны Академийн   Газарзүй  ба Байгалийн Нөөцийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзаж хоёр байгууллагын хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн гарын үсэг зуран баталгаажууллаа. Тус арга хэмжээнд ШУА-ийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл оролцлоо. Албан уулзалтын үеэр Хятадын Газарзүй ба Байгалийн Нөөцийн хүрээлэн болон тус хүрээлэнгийн харьяа Хятадын экосистемийн судалгааны нэгдсэн сүлжээний лаборатори, эртний тодотголтой номын сан, мэдээллийн бааз, супер компьютер үзэн туршлага судаллаа. Мөн түүнчлэн, цаашдын хамтарсан судалгааны ажил, төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцаж зөвшилцөв. 

















Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө