Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЯПОНЫ НАГОЯ ИХ СУРГУУЛИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ СУДАЛГААНЫ САЛБАР СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЛАА
ЯПОНЫ НАГОЯ ИХ СУРГУУЛИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ СУДАЛГААНЫ САЛБАР СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЛАА


















2018 оны 10-р сарын 22-ны өдөр ГГХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Др.А.Хауленбек, Цэвдэг судлалын салбарын дарга Др.А.Дашцэрэн болон тус салбарын эрдэм шинжилгээний ажилтан У.Амарбаясгалан нар Японы Нагоя Их Сургуулийн Хүрээлэн буй орчны судалгааны салбар сургуулийн орлогч декан Проф. Нишизава Ясухино болон тус сургуулийн Проф.Тэцуяа Хияма нарыг хүлээн авч уулзаж мэдээлэл солилцон цаашдын боломжит хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тус сургууль нь нийт гурван тэнхимтэй ба хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны инженер, бодлого, нийгэм-эдийн засаг, хот байгуулалт, хөгжил зэрэг сургалт, судалгаа шинжилгээний ажлыг түлхүү эрхэлдэг байна. Тус сургууль нь магистр ба докторын сургалт явуулдаг бөгөөд нэг давуу тал нь тухайн оюутан эх орондоо ажиллангаа судалгааны ажилаа хийж солилцооны хэлбэрээр сурах боломжтой байдаг байна. Одоогоор ГГХ-ийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан У.Амарбаясгалан тус сургуулийн докторын солилцооны сургалтанд элсэж Цэвдэгтэй газрын усны эргэлт сэдвээр эрдмийн зэрэг хамгаалахаар зэхэж байна.

Тус сургуулийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хаяг руу орж авна уу: http://www.env.nagoya-u.ac.jp/english/


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө