Монгол-Солонгосын усны форумын үндсэн зорилго нь байгаль орчин, устай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч төрийн болон төрийн бус байгууллага, хувйн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилтан, салбарын эрдэмтэд, судлаач, бодлого тодорхойлогч нарыг нэгэн талбарт цуглуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар нэгдсэн ойлголцол, зөвлөмжийг гаргахад оршино. Мөн түүнчлэн, хоёр улсын хооронд харилцан ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцөлийг бий болгож байгаагаараа онцлог байлаа.
.JPG?w=1000)