Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ БАЯРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН 4 ТӨРӨЛТ УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОГДОЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ БАЯРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН  ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН 4 ТӨРӨЛТ УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОГДОЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан ажилчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилгоор Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн салбар хоорондын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын 4 төрөлт уралдаан тэмцээнийг 2018 оны  10 сарын 03-05-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнийг Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн үйлдвэрчний эвлэлийн хороо зохион байгуулж, 11 салбар нэгж оролцлоо.

 





















Спортын 4 төрөлт тэмцээн 2018 оны 10 сарын 3-ны өдөр шатрын тэмцээнээр эхэлж нийт 22 ажилтан оролцсноос эмэгтэй төрөлд 3-р байрт Х.Бямбахорол (Цэвдэг судлалын салбар), 2-р байрт Ч.Жавзан (Усны нөөц, ус ашиглалтын салбар), 1-р байрт Х.Номинцэцэг (Газарзүйн мэдээллийн систем-Зурагзүйн салбар), эрэгтэй төрөлд 3-р байр Ц.Отгонхүү (Нийгэм эдийн засгийн газарзүйн салбар), 2-р байрт Д.Ганбат (Ойн нөөц, ой хамгааллын салбар), 1-р байр Г.Урантамир (Нийгэм эдийн засгийн газарзүйн салбар) нар тус тус байр эзэллээ.























2018 оны 10 сарын 04-нд ширээний теннисний тэмцээнд нийт 37 ажилтан оролцсноос эмэгтэй төрөлд 3-р байрт Д.Гэрэлт-Од (Усны нөөц, ус ашиглалтын салбар), 2-р байрт Ш.Нарангэрэл (Цэвдэг судлалын салбар), 1-р байр Б.Нарангэрэл (Газарзүйн мэдээллийн систем-Зурагзүйн салбар), эрэгтэй төрөлд 3-р байр Э.Дашням (Цөлжилтийн судалгааны салбар), 2-р байрт Г.Бямбаа (Хөрс судлалын салбар), 1-р байр Ө.Билгүүн (Газрын нөөц, газар ашиглалтын салбар) нар тус тус байр эзэллээ.



 




















2018 оны 10 сарын 05-ны өдөр сагсан бөмбөг, волейболын тэмцээн Хандгайтын Их Тамир спорт зааланд зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтэнд Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох, тус хүрээлэнгийн үйлдвэрчний хорооны дарга Батдорж, урилгаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Байгалийн Менежментийн хүрээлэнгийн захирал, доктор Ёндон Гармаяв Жамяанович нар нээж үг хэллээ.


 





















   

   Сагсан бөмбөгийн тэмцээнд 3-р байр Нийгэм эдийн засгийн газарзүйн салбар























   2-р байр Захиргаа, аж ахуй























  1-р байр Цэвдэг судлалын салбар






















Волейболын тэмцээнд 3-р байр Цэвдэг судлалын салбар






















  2-р байр Захиргаа, аж ахуй
























  1-р байр Газар нөөц, газар ашиглалтын салбар 






















Шинжлэх ухааны ажилтны баярын өдөрт зориулсан  Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн 4 төрөлт уламжлалт тэмцээний нийлбэр дүнгээр Цэвдэг судлалын салбар шалгарч Шилжин явах цомын эзэд боллоо. 





Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө