Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Цэвдэгт бүс нутгийн авто замд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал амжилттай зохион байгуулав.
“Цэвдэгт бүс нутгийн авто замд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал амжилттай зохион байгуулав.

Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг хамтран “Цэвдэгт бүс нутгийн авто замд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал амжилттай зохион байгуулав. Энэхүү онол, практикийн бага хуралд нийт 7 илтгэл хэлэлцүүлж, 90 гаруй хүн 40-өөд байгууллагыг төлөөлөн оролцлоо. Хамтран зохион байгуулсан ЗТХЯ болон МАЗИН-д талархал илэрхийлье!
Мөн бидний урилгыг хүлээн авч онол, практикийн бага хуралд судалгаа шинжилгээнийхээ ажлын үр дүн, тулгамдаж буй өнөөгийн асуудлыг хөндөн ярьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн яамны мэргэжилтэн, судлаач эрдэмтэд, эрдэмтэн багш нар, замын компанийн төлөөлөл, инженер техникийн ажилтан нарт баярлалаа!
ГГХ-ын Цэвдэг судлалын салбарын хамт олон.
2017 оны 12 сарын 01


















  Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох.


















  ГГХ-ийн Цэвдэг судлалын салбарын эрхлэгч, доктор А.Дашцэрэн.


















  ГГХ-ийн Цэвдэг судлалын салбарын доктор А.Саруулзаяа "Цэвдэгт бүс нутагт тавигдсан авто замын хийц, технологи /Аляска, БНХАУ, Канад, ОХУ-ын        жишээн дээр/" сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.


















  ГГХ-ийн Цэвдэг судлалын салбарын ЭШДА, магистр Я.Гансүх "Монгол орны цэвдгийн тархалт ба өөрчлөлт" илтгэл хэлэлцүүлэв.


















  ГГХ-ын Цэвдэг судлалын салбарын тэргүүлэх судлаач Я.Жамбалжав "Монгол орны цэвдэгт бүс нутагт тавигдсан авто замын эвдрэл, түүний шалтгаан /    төслийн үр дүнгээр илтгэл хэлэлцүүлэв.


















  Доктор Я.Жамбалжав "Монгол орны газар нутагт тархсан цэвдгийн онцлог, түүнд тохирсон замын хийц, шийдэл" илтгэл хэлэлцүүлэв.








































  ЗТХЯ-ны БТГ-ын СНХ-ийн дарга Ж.Сэрээтэр.






















  Монгол улсын зөвлөх инженер, доктор Г.Намхайжанцан, магистрант Н.Алтангэрэл нар "Монгол орны авто замын-уур амьсгалын бүсчлэл, онцлог"              илтгэл хэлэлцүүлэв.






















  ШУТИС-ын доктор, профессор Б.Болд "Цэвдэгт хөрсөнд авто зам төлөвлөх" сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
























































































































Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө