НЭГ ЦЭГИЙН МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ БОЛЛОО
Канадын гадаад хэргийн яамны
санхүүжилтээр хэрэгжүүлж буй MERIT болон СЕСМИМ төслүүдийн хүрээнд Шинжлэх ухааны академийн
Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн бүх төрлийн мэдээ, мэдээлэл, судалгаа
шинжилгээний ажлын үр дүн олон нийтэд нээлттэй ил тод болох боломжийг
бүрдүүллээ. Төслийн хүрээнд www.portal.igg.ac.mn мэдлэгийн порталын вэб хуудас хөгжүүлж Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд
хүлээлгэн өгч байна.
Төслийн цаашдын тогтвортой
байдлыг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үүднээс тус хүрээлэнгийн
салбарын судлаач нарыг сургалтанд хамруулан мэдлэгийн порталын талаар мэдлэг
олгох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг өнгөрсөн жил
гаруйн хугацаанд Канад улсын техникийн зөвлөхүүд MERIT болон СЕСМИМ төслийн багийн удирдлага дор хийж гүйцэтгэлээ.
Тус төсөл нь хэрэгжиж
эхэлснээр Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн нэг цэгийн мэдээллийн эх сурвалж
бий болж эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн нийтэд ил тод хүртээмжтэй
болно. Ингэснээр Бүх нийтийн байгаль орчны мэдлэг, байгалийг зүй зохистой ашиглах,
хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болох бол оюутан залууст
мэргэжлийн түвшний мэдлэгийн уурхай болох том боломж бүрдэж байна.
Дашрамд дурдахад Институцийн
өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь (MERIT) төсөл нь 2016 оноос 2023 он хүртэл
үргэлжлэх бол Монгол Улсын олборлох салбарын менежментийг бүрдүүлэх (СЕСМИМ) төсөл нь 2015 оноос 2020 он хүртэл хэрэгжих төслүүд
юм. Түүнчлэн эдгээр төслүүдийн хүрээнд авч хэрэгжүүлсэн бүх төрлийн сургалтын
материал, гарын авлага мэдээ, мэдээллүүд www.portal.merit.mn болон www.portal.sesmim.mn хуудсуудад нээлттэй байрших болсон байна.
Эдгээр мэдээллүүд ил тод нээлттэй болсноор олборлох салбарын хүний нөөцийн
чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болоод зогсохгүй уул уурхай, эрдэс баялгийн
салбарын хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын нэг Канад улсын туршлагаас хуваалцах,
гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл хоорондын уялдаа холбоо
сайжрах боломж бүрдэж байна.
Бусад мэдээлэл