Python программчлалын хэлний мэдлэгээ арвижуулцгаая
Python нь өргөн хэрэглээний, мөн ерөнхий зориулалтын өндөр түвшний
програмчлалын хэл бөгөөд кодыг уншихад хялбар байлгахаар бүтээгдсэн хэл
юм. Энэ хэл нь Си гэх мэт хэл дээр бичсэнээс
цөөн тооны мөр код ашиглан санаагаа кодод буулгах зорилготой.
Python бол
JavaScript-тэй адилхан скрипт хэл боловч хоорондоо нэлээд ялгаатай. Python-ыг
хамгийн энгийн програмчлалын хэл гэж олон хүн үздэг боловч дүрмийн (syntax) тал
дээр бусад хэлүүдийг бодвол хялбар байдаг гэнэ.
Python
программчлалын хэлний хөгжлийг дэмждэг нийгэмлэгийг олон зуун мянган хувь хөгжүүлэгчид
болон жижиг программ хангамжийн компаниудаас гадна дараахь том компаниуд
дэмждэг.Үүнд:
·
Google
·
Dropbox
·
Mozilla
·
Facebook
·
Yandex
·
Red Hat
·
Microsoft
·
Intel комдани нь Python хэл дээр параллель тооцооллын аргын талаарх
судалгааг идэвхтэй хийж байна.
Миний бие хүрээлэнгийн вэб сайт дээр Python
программчлалын хэл хөгжүүлөлтийн талаар та
бүхэнд бага ч атугай сонирхолтой байх болов уу гэх үүднээс булан нээж ажиллуулахаар
шийдсэн ба нэн түрүүнд програмчлалын бодлого
бодох, оператор ба функцуудын талаар гүнзгийрүүлсэн ойлголт өгөхийг зорьсон юм.
Сонирхсон хүмүүс snbat1117@gmail.com хаягт санал хүсэлтээ явуулна уу?
Хүндэтгэсэн. С.Наранбат
Бусад мэдээлэл