АНУ-ын Нью Жерси мужийн Рутгэрсийн Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
2018
оны 3-р сарын 02-ны өдөр АНУ-ын Нью Жерси мужийн Рутгэрсийн Их
сургуультай ШУА-ийн Газарзүй Геоэкологийн Хүрээлэн хамтын ажиллагааны гэрээ
байгуулалаа. Хамтын ажиллагааны хүрээнд “Монгол-Америкийн Усан орчны Экологийн
Судалгаа, Санаачилга” (MAAERI) төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцож
баталгаажуулав. Энэхүү төслийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөнд Монгол орны
Умард болон Баруун хэсгийн нийгэм-экологи дасан зохицох нь” нэртэй судалгааны
ажлыг 2018 оны 6-р сараас 2020 оны 8-р сарын хооронд хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн судалгааны чиглэл нь загас судлал, ус судлал, усан орчны экологи, макро
экосистемийн экологи, хүний экологийн асуудлыг хамрах ба судалгааг Баруун
Монголын томоохон голууд болох Тэс, Завхан, Ховд мөн Умард Монголын Эг болон Сэлэнгэ мөрөнг
хамруулан явуулна. Судалгааны ажлын үр дүн нь цаашид биологийн олон янз байдал,
био газарзүй мөн усны чанарын биомониторингийн асуудлыг шийдвэрлэхэд үндсэн
суурь мэдээлэл болж өгөхөөрөө ач холбогдолтой. Төслийн хүрээнд 2018-2020
оны зун хээрийн судалгааны ажлыг
гүйцэтгэн хэрэгжүүлэх болно. АНУ-ын Нью Жерси мужийн Рутгэрсийн Их
сургуулийн Тэргүүлэх судлаач, Доктор, профессор
Олаф. П. Жэнсэн мөн ШУА-ийн ГГХ-ийн
Усны нөөц Ус ашиглалтын салбарын Эрдэм шинжилгээний Тэргүүлэх ажилтан, Доктор Б. Мэндсайхан нар төслийн
багийн удирдагчаар ажиллана. Хамтарсан төслийн судалгааны ажлын гэрээнд дараах
чиглэлүүдээр хийж гүйцэтгэх ажлууд тусгагдсан:
·
Голын янз бүрийн
биотопоос загасны дээж цуглуулан зүйлийн
бүлгэмдлийг тодорхойлох, филогенетик ба биогазарзүйн байршлыг тогтоох,
судалгааны материал боловсруулалтанд үндэслэн тайлан бичих
·
Орон зайн мэдээллийн системийг
судалгааны чиглэл тус бүрээр цуглуулан
атлас боловсруулах
·
Нийгэм-эдийн засгийн
судалгааг малчдаас авах, орчуулга хийх, боловсруулах, тайлан бичих
·
Олон улсын хамтарсан
эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх
·
Хээрийн судалгааны
ажлын арга зүй эзэмшүүлэх сургалт явуулах, судалгааны чиглэл тус бүрээр залуу
эрдэм шинжилгээний ажилчдыг чадавхижуулах
Бусад мэдээлэл