Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ГГХ 2017 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
ШУА-ИЙН ГГХ 2017 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

ШУА-ийн ГГХ-ийн хамт олон 2017 оны 12 сарын 26-ны өдөр Шинэ жилийн баярын ёслол, үйл ажиллагаа тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Салбарын шилдэг ажилтнаар дараах ажилтанууд тодорсон байна.

1.       Усны нөөц ус ашиглалтын салбарын шилдэг ажилтан – /Доктор/ С.Чинзориг

2.       Нийгэм эдийн засгийн судалгааны салбарын шилдэг ажилтан – Г.Урантамир

3.       Газрын нөөц, газар ашиглалтын салбарын шилдэг ажилтан – А.Бадам

4.       Цөлжилтийн судалгааны салбарын шилдэг ажилтан – Т.Энэрэл

5.       Зайнаас тандан судлал, орон зайн загварчлалын салбарын шилдэг ажилтан – Г.Цогзол

6.       Захиргаа аж ахуйн шилдэг ажилтан – Б.Наранцэцэг

7.       Ойн нөөц, ой хамгааллан салбарын шилдэг ажилтан – Э.Батдорж

8.       Зурагзүй, газарзүйн мэдээллийн системийн салбарын шилдэг ажилтан – Н.Болдбаатар

9.       Хөрс судлалын салбарын шилдэг ажилтан – Ц.Болормаа

10.    Физик газарзүйн судалгааны салбарын шилдэг ажилтан – /Докторант/ Б.Мөнхдулам

11.    Цэвдэг судлалын салбарын шилдэг ажилтан – /Доктор/ Т.Саруулзаяа























ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн 2017 оны шилдэг залуу судлаач Грантын эзэн Г.Батсайхан

 

Ойн нөөц, ой хамгааллын салбарын ЭШДА Г.Батсайхан нь тус хүрээлэнд 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Тужийн нарсны таримал нарсан ойн (pinus sylvestris) өсөлт, ургалт ба ойн нөөц, бүтээмжийг нэмэгдүүлэх үндэслэл боловсруулах” сэдвээр судалгаа хийж таримал ойн үе шат бүрийн амьдралт, өсөлтийн онцлог, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, авч хэрэгжүүлэх ОАА-н зарим арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Батсайхан нь өнгөрсөн 2017 онд судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл 7-г дангаар болон бусадтай хамтран бичиж, үндэсний болоод олон улсын сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэлд хэвлүүлжээ. Тухайлбал, олон улсын хянан магадалгаа хийдэг “Impact factor” өндөртэй “Dendrochronologia”,“Journal Global Change Biology Bioenergy”, “Forests”, “forest Ecosystems зэрэг сэтгүүлүүдэд ойн өсөлт, нөөц, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн нь түүний судалгааны ажил нь олон улсын эрдэмтэн судлаачдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйгээр гүйцэтгэгдэж гарсан үр дүн нь ойн шинжлэх ухаанд бодитой хувь нэмэр оруулж буйг харуулж байна.

Мөн судалгааны үр дүнгээр БОАЖЯ, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо зэрэг байгууллагаас зохион явуулсан үндэсний болон эрдэм шинжилгээний бага хурал, магистрант, докторантын шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал, семинар зэрэгт 5 илтгэл тавьж хэлэлцүүлсний зэрэгцээ 3 удаа 3-р байр эзэлж, судалгааны ажлын үр дүнгээ үнэлүүлсэн байна.

Батсайхан нь 2017 онд гадаад, дотоодын сургалт, хөтөлбөрт хамрагдан суралцаж өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэн ажилласан байна.



Эрдэм шинжилгээний өгүүллүүд

[1] Батсайхан Г., Цогтбаатар Ж., Дашзэвэг Ц., Батдорж Д. Таримал шинэсэн (Larix Sibirica) ойн өсөлтийн судалгаа. “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэввсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 3 дугаар бага хурлын эмхэтгэл, 1-р боть, УБ, 2017, х. 211-218.

[2] Батсайхан Г., Цогтбаатар Ж., Гэрэлбаатар С. Таримал нарсан (Pinus sylvestris L.) ойн өсөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх туршилт судалгааны дүнгээс. “Хүрэлтогоот-2017” газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын бүтээл. УБ, 2017. х. 8-13.

[3] Батдорж Д., Цогтбаатар Ж., Баттулга П., Ганбат Д., Батсайхан Г. Ойн хөнөөлт шавжид нэрвэгдсэн ойг нөхөн сэргээх. “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 3 дугаар бага хурлын эмхэтгэл, 1-р боть, УБ, 2017, х. 204-210.

[4] Бат-Эрдэнэ Ж., Удвал Б., Батсайхан Г. 2017. Хөвсгөл аймгийн сибирь шинэсэн ойн (Larix sibirica) үр бэлтгэх байнгын талбайн үзүүлэлт, үрийн ургацын үнэлгээ. //”Агроэкологи” эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, №2017, 10 (03). УБ, х. 177-183.

[5] Khansaritoreh, Elmira; Dulamsuren, Choima; Klinge, Michael; urbaatar; Bat-Enerel, Banzragch; Batsaikhan, Ganbaatar; Khenlenchimeg; Sain-Dondov, Davaadorj; Yeruult, Yolk; Tsogtbaatar, Jamsran; Tuya, Daramragchaa; Leuschner, C; Hauck, Markus. Higher climate warming sensitivity of Sibirian larch in small than large forest islands in the fragmented Mongolian forest steppe. Journal Global Change Biology Bioenergy. DOI: 10.1111/gcb.13750. http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/gcb.13750/full

[6] Alexander Gradel, Christian Ammer, Batsaikhan Ganbaatar, Ochirrragchaa Nadaldorj3, Batdorj Dovdondemberel4, and Sven Wagner4. On the Effect of Thinning on Tree Growth and Stand Structure of White Birch (Betula platyphylla Sukaczev) and Siberian Larch (Larix sibirica Ledeb.) in Mongolia. Forests 2017, 8, 105; doi:10.3390/f8040105. www.mdpi.com/journal/forests

[7] Alexander Gradela,b,, Christina Hänschc, Batsaikhan Ganbaatard, Batdorj Dovdondembereld, Ochirragchaa Nadaldorje, Björn Güntherc. Response of white birch (Betula platyphylla Sukaczev) to temperature and precipitation in the mountain forest steppe and taiga of northern Mongolia. Dendrochronologia 41 (2017) 24-33. www.elsevier.com/locate/dendro.

[8] Alexander Gradel, Batsaikhan Ganbaatar, Ochirragchaa Nadaldorj, Batdorj Dovdondemberel, Antonin Kusbach. Climate-growth relationships and pointer year analysis of a Siberian larch (Larix sibirica Ledeb.) chronology from the Mongolian mountain forest steppe compared to white birch (Betula platyphylla Sukaczev). DOI 10.1186/s40663-017-0110-2. https://link.springer.com/article/10.1186/s40663-017-0110-2

 

Хэлэлцүүлсэн илтгэл

[1] БОАЖЯ, МУИС, “FAO”, “GIZ”, “UN-REDD”, “GREEN BELT”, “REDD+ байгууллагуудын хамтран олон улсын ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний 2-р хуралд “Таримал ойн өнөөгийн төлөв, түүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний шинжлэх Ухааны үндэслэл” сэдвээр 2017.3.21.

[2] Г.Батсайхан. ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн магистрант, докторантын судалгааны семинарт “Таримал нарсан (pinus sylvestris L.) ойн өсөлтийг нэмэгдүүлэх судалгааны дүнгээс сэдвээр илтгэл тавьж, эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэв. 2017.11.09.

[3] Г.Батсайхан. Таримал нарсан (pinus sylvestris L.) ойн өсөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх туршилт судалгааны дүнгээс. ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн “Магистрант, докторантын шилдэг илтгэл шалгаруулах  эрдэм шинжилгээний бага хурлын 3-р байр”, 2017.11.02.

[4] Г.Батсайхан. Таримал нарсан (pinus sylvestris L.) ойн өсөлтийг нэмэгдүүлэх туршилт судалгааны дүнгээс. “Хүрэлтогоот-2017” Газарзүй-геоэкологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал (3-р байрын шагнал). 2017.10.20.

[5] ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн магистрант, докторантын судалгааны семинарт “Таримал нарсан (Pinus Sylvestris) ой үүсэн бүрэлдэх үе шатны амьдралт, өсөлтийн онцлог, цаг уурын үзүүлэх нөлөө сэдвээр илтгэл тавьж, эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэв. 2017.4.10.

 

Хамрагдсан сургалт, семинар

[1] БСШУСЯ, ШУА, МУИС хамтран хэрэгжүүлсэн “Эрдэм хакатон 2017” инноваци, энтрепренёр ур чадвар эзэмшүүлэх сургалт. 2017.12.01. УБ.

[2] Participated in Special training course on “Forest Dynamics and Ecosystems in Northern Mongolia, 6-7 th November 2017, at the School of Agroecology, in cooperative work of MULS and UGAS.

[3] International Training on Combating Desertification for the countries of central Asia, Caucasus and Eastern Europe. 22-26, Konya and Mersin, Turkey.


Бусад мэдээлэл
Шинэ ном
5 жилийн өмнө
Шинэ ном
5 жилийн өмнө
Мэдлэгийн портал
6 жилийн өмнө