2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21 ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР
Монгол
улсад өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд 200.0 мянга орчим га талбайд ойжуулалт,
ойн нөхөн сэргээлт, байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг гүйцэтгэсэн боловч
өнөөгийн байдлаар зориудаар тарьж ургуулсан таримал ойн төлөв байдлын талаарх
мэдээлэл хангалтгүй, таримал ойн тооллого бүртгэл, мониторингийн систем
бүрэлдэн тогтоогүй байсаар байна.
Орон
нутагт гүйцэтгэж буй ойжуулах, ойг нөхөн сэргээх ажлын гүйцэтгэл, түүний үр дүнг тооцох асуудал
нь зөвхөн ойжуулалт хийсэн эхний 1-2 жилийн тарьцын амьдралтын хувийг
харгалзан, шаардлагатай тохиолдолд нөхөн тарилт хийх замаар улсын комисст
хүлээлгэн өгснөөр дуусгавар болсоор иржээ. Өнөөгийн байдлаар БОАЖЯ, ОСХТ-ийн
албан хэрэгцээнд ашиглагдаж буй таримал ойн талаарх мэдээлэл бодит байдлаас
зөрүүтэй, судалгааны үндэслэл хангалтгүй байгаа юм.
Иймээс
БОАЖЯ-ны захиалгаар ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой
хамгааллын салбар, МУИС-ийн ХШУИС-тай хамтран таримал ойн мэдээллийн нэгдсэн
сан бүрдүүлэх судалгааг Монгол улсын хэмжээнд гүйцэтгэлээ. Тус ажлын хүрээнд
Монгол орны хойд хэсгийн сэрүүн бүсийн ой бүхий Булган, Хөвсгөл, Төв, Хэнтий,
Дорнод, Завхан, Архангай, Өвөрхангай, Завхан зэрэг нийт 8 аймгийн ой сан бүхий
нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн. Судалгаагаар Архангай, Өвөрхангай, Завхан аймгуудад
одоогоор ургаж буй таримал ой байхгүй, бусад таримал ой бүхий 5 аймаг,
Нийслэлийн ногоон бүсийн 37 хэсэгт нийт 656.6 га талбайд гүйцэтгэсэн.
.JPG?w=1000)
.JPG?w=1000)
Булган аймгийн Бугат сум, Тарвагатайн
давааны ар талбайн таримал Хэнтий аймгийн Биндэр
сум, Тэрэгтийн давааны ар талбайн таримал
шинэсэн ойн төлөв байдал нарсан ойн төлөв байдал
Хээрийн
судалгаагаар Булган аймгийн 6 сумын (Тэшиг,
Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Хутаг-Өндөр) нутагт нийт 322.29 га, Дорнод аймгийн Баян-уул сумын
нутагт нийт 168.92 га, Төв аймгийн Эрдэнэ суманд 48.13 га, Нийслэлийн ногоон бүсэд 9.28 га, Хөвсгөл аймгийн Түнэл суманд 17.75 га, Хэнтий аймгийн Биндэр, Дадал сумдад 90.23 га талбайн таримал ой тус тус бүртгэгдсэн.
Таримал ойн
амьдралт, өсөлт, таксацын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлон, таримал ой тус
бүрийн талбайн хэмжээ, газарзүйн байршлын мэдээллийг газрын болон лабораторийн
хэмжилтийн үр дүнгээр баталгаажуулан нэгтгэж, цаашид таримал ойд авч
хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөн мэдээллийн санд оруулахад бэлтгэн БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газарт хүлээлгэн
өгөөд байна.
Энэхүү
судалгааны ажлын үр дүнд улсын хэмжээнд таримал ойн нэгдсэн мэдээллийн сан
үүсгэх нөхцөл бүрдэж байна.
Ойн
нөөц, ой хамгааллын салбарын
ЭШДА Г.Батсайхан
Бусад мэдээлэл